АНУ болон Филиппины цэргийнхэн Спратли маргаантай арлуудаас холгүй  арлыг эзлэх ажиллагааг  харуулсан сургуулилт зохион явуулав.  Филиппины цэргийн командлалаас мэдэгдэхдээ,  палаван арлыг эзлэн авахад 100 орчим цэргийнхэн оролцсон гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ сургуулилт нь Филиппин улсын  Хятад улстай Спратли арлуудын асуудлаархи  маргаантай огт хамаагүй гэжээ. БНХАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Цуй Тянкай өнөөдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ, Хятад улс Спратли арлуудын асуудлаар маргаан идэвхижиж байгаад хариуцлага хүлээхгүй.Бээжин энэхүү асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдэхийн төлөө байгаа. Спратли арлууд  нефтийн болон хийн нилээд их нөөцтэй  байж болох магадлалтай юм. Хятад, Вьетнам, Малайз, Филиппин болон Тайвань арлын харъяалалаар маргах болсон юм. Цуваа арлуудын хамгийн том  нь Тайпин арал бөгөөд Тайваны хяналтан дор байдаг аж.