Энэтхэг улс алсын тусгалтай  “Агния -5” пуужингийн туршилт явуулснаас  долоо хоногийн дараа Пакистан улс лхагва гаригт цөмийн цохилт өгөх чадвартай  “Шахин”  баллистик пуужингийн туршилт явуулав. Энэ тухай пакистаны DawnNews телевизийн суваг уламжилжээ.  ХМХ-ийн мэдээлснээр, 800 км зайд цохилт өгөх боломжтой “Шахин-1А” /ХАТФ-4/ загварчилсан пуужингийн туршилт хийжээ.  Пакистаны ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар, Энэтхэг улс “Агния-5” пуужингийн туршилтыг амжилттай  явуулж, дэлхийн алсын тусгалтай цөмийн зэвсэгтэй орон болох ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи улсуудын эгнээнд орсонд  Исламабад ихээхэн түгшиж байна. Бусад нилээд хэдэн орнууд энэ чиглэлээр ажиллаж эхлээд байна. ХМХ-дийн мэдээлж буйгаар, пакистаны пуужин  Энэтхэгийн далайн баруун хэсэгт унажээ.  Туршилттай холбоотой өөр мэдээ тодорхойгүй байна.