ОХУ-ын Ерөнхий штаб анх удаагаа Иран болон БНАСАУ-ын талаас цөмийн заналхийлэл байгааг хүлээн зөвшөөрөв. Энэ тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын  дарга, генерал   Николай Макаров Russia Today телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  Өмнө нь ОХУ-ын БХЯ-ны удирдлага  мэдэгдэлдээ, эдгээр орнуудын зүгээс Европт болон ОХУ-д  цөмийн заналхийлэл өдөөхгүй гэж мэдэгдэж байсан юм. Тэр үед Иран болон Умард Солонгос нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх,түүнийг тээвэрлэх  хангалттай  чадавхигүй байсан.  Макаровын хэлснээр, “цөмийн зэвсэгтэй гэсэн мэдэгдэл хийхгүй байгаа ихэнхи  орнууд  үнэн хэрэгтээ цөмийн зэвсэгтэй байгаа” гэдгийг  Ерөнхий штаб мэднэ.  “Мэдээж хэрэг тэдгээр  нь экстремистүүдийн гарт орох юм бол олон улсын аюулгүй байдалд заналхийлэх болно” гэж Макаров хэлэв. Тэрээр нэмж хэлэхдээ,  эдгээр заналхийлэлтэй тэмцэхийн тулд Орос улс бусад орнуудтай энэ чиглэлээр ажиллахад бэлэн байна.