Иранд  буулгасан америкийн нисгэгчгүй онгоцны кодыг тайлж чадсан нь Лалын БНУ-ын технологийн дэвшлийг гэрчилж байна. Энэ тухай ираны англи хэл дээр гардаг “Пресс-ТВ” телевизийн суваг Ираны Парламентын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын хорооны тэргүүн Алаэддин Боруджердигийн хэлсэн үгнээс иш татан уламжилжээ.  Өнгөрсөн оны 12-р сарын эхэнд ираны армийн цахим хэсгийн ажилтанууд тус улсын нутаг дэвсгэр дээр нисч явсан америкийн үл харагдах нисэгчгүй онгоцыг  буулгаж чадсан  юм.Нисэгчгүй онгоц Ираны нутагт Афганистанаас  нисч  иржээ.