Сирийн эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрт НҮБ-ын орнуудын ажиглагчдыг нэвтрүүлэхээс татгалзсан  тухай НҮБ-ын дэргэдэх  АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгджээ.  Тэрээр НҮБ-ын энхийн ажиллагааг хариуцсан   Эрве Ладсугийн хэлснийг иш татан тэмдэглэхдээ, “сирийн эрх баригчид “Сирийн  анд нөхдийн” бүлэгт ордог нэг ч орны, нэг ч ажиглагчийг  нэвтрүүлэхгүй байна”.  Энэхүү бүлэгт  АНУ, Франц, Их Британи болон сирийн сөрөг хүчнийхнийг дэмждэг бусад орнууд ордог юм.