4-р сарын 23-нд Орос болон  нилээд хэдэн  улсад  Фашизмыг ялсны ойг тохиолдуулан  Георгийн туузыг тараах ээлжит  кампанит ажил  эхэллээ.  Орос улсад болон ТУХН орнуудад энэхүү баярыг 5-р сарын 9-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хар-улбар шар өнгийн судалтай тууз нь Оросын хаант гүрний цэргийн шагнал, ЗХУ-ын болон орчин үеийн Орос улсын цэрэг дайчдын сүр жавхлан болон алдар гавъяаны бэлэг тэмдэг юм. Тууз нь анх удаагаа    1769 онд Ариун  Георгий одонтой хамт байлдааны  цаг үед онцгой  гавъяа байгуулсан  цэрэг дайчдын шагналтай хамт гарч иржээ. XIX зууны эхээр Георгийн туузыг байлдааны зарим нэгэн шалгарсан анги нэгтгэлүүдэд шагнадаг байв.Тэдгээрт : Георгийн мөнгөн бүрээ, тугнууд болон ангийн хүндэтгэлийн туг зэрэг орж байв.  

Аугаа эх орны Дайны үед /1941-1945 онд/  Георгийн тууз нь 1943 онд сэргээсэн  зөвлөлтийн Гавъяаны одонгийн  зүүлт дээр гарч ирсэн юм.  Тус одон гурван зэрэглэлтэй.  1 зэрэг – алтан, 2-р болон 3-р зэргийнх нь мөнгөн.  Гавъяаны одонгоор шагнахдаа  маш нарийн дэс дараалалыг баримталж  байв.  З-р  зэргээс 1-р зэргийнээр шагнаж байв. Ингэхдээ зөвхөн энгийн байлдагчид болон түрүүч, ахлагч, дэслэгчдийг  шагнадаг байжээ. 1945 онд бий болгосон  “Эх орны дайнд Германыг ялсны төлөө” медалийг Георгийн тууз чимэх болсон юм. Энэхүү медалиар  Эх орны дайны байлдаанд  фронтод  оролцсон цэрэг дайчид  шагнагдсан юм. 1992 оноос  улсын бүртгэлд сэргэгдэсэн “Ариун Георгийн Одон”-гийн хэсэг нь болсон аж. Энэхүү цэргийн дээд шагналыг ОХУ-д гадаад түрэмгийлэлтэй тэмцэхэд байлдааны даалгавраа амжилттай сайн биелүүлсэн  цэргийн дарга нарыг шагнах болсон.

XXI зуунд тууз нь олон улсын нийгэмлэгийн хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон юм. 2005 онд Аугаа эх орны Ялалтын 60 жилийн ойн өмнө  оросын хэсэг оюутнууд  Эх орны Дайны түүхэнд анхаарлаа хандуулахыг шийдсэн билээ. Энэхүү дуудлагыг оросын РИА Новости агентлаг дэмжсэн юм.  Оросын “Оюутны нэгдэлийн” сайн дурынхан хотуудын гудамж талбайд  улбаршар - хар өнгийн зураас хосолсон  туузыг хүмүүст тарааж байсан. Туузан дээр хүссэн хүн бүр орж архивын материалтай танилцах боломжтой www.9may.ru    сайтын хаяг байв. Одоо 100 сая орчим хүнд туузыг тараагаад байна. Энэхүү арга хэмжээний мэдээллийг хүргэх нь “Оросын дуу хоолой” радиогийн уламжлалт  хүндтэй үүрэг болсон байна.  

Георгийн туузыг ашиглах дүрэм нь тодорхой  “10” хэсгээр бүрддэг

1.”Георгийн тууз” арга хэмжээ нь арилжааны бус болон улс-төрийн бус.

2.Арга хэмжээний зорилго-Ялалтын баярын бэлэгдэлийг бий  болгох.

3.Энэхүү бэлэгдэл нь ариун дайны талбарт алтан амиа өгсөн  бидний ахмад дайчдад үзүүлэх хүндэтгэл болон бүхнийг фронтод зориулсан хүмүүст  үзүүлэх  талархал юм. 1945 оны ялалтыг авчирсан хүн бүхэнд үзүүлэх  бидний хүндэтгэл.

4. Георгийн тууз нь өнгө будагийн бэлэг тэмдэг биш юм.

5. Энэ бол Георгийн түүхэн уламжлалт туузны бэлэг тэмдэг.

6. Туузын кампанит ажлын үеэр жинхэн  Георгийн болон Гвардийн шагналуудыг ашиглахыг хориглоно. Георгийн тууз нь бэлэгдлийн чанартай болохоос шагнал биш юм.

7. ”Георгийн тууз”-ыг  худалдаалж, борлуулахыг хориглоно.

8. “Георгийн туузыг” бараа болон үйлчилгээг явуулахад ашиглахыг хориглоно.

9. Георгийн туузыг үнэ төлбөргүй тараана. Туузыг авахын тулд худалдааны байгууллагуудад ирүүлэхийг хориглоно. “Георгийн туузыг” улс-төрийн зорилгоор аливаа нам болон хөдөлгөөнийхөн ашиглахыг хориглоно.

10. Георгийн тууз нэг юм уу, хоёр бичигтэй байна. Эдгээр нь www.may.ru  болон тухайн туузыг үлйдвэрлэсэн хотын нэр байна. Өөр бусад бичиг туузан дээр байж үл болно .

2005 онд гаргасан санаачилга нь олон сая хүний  сэтгэл зүрхний дэмжлэгийг авсан юм. Таван жилийн дараа SuperJob.ru судалгааны төвийн порталын явуулсан oлон нийтийн санал асуулгын дүнгээр оросын иргэд энэхүү кампанит ажлыг дэмжиж байгаа төдийгүй, идэвхитэй оролцдог аж. Ялагуяа, энэхүү ажилд ахмад дайчид маш их сэтгэл хөдлөн ханддаг. Тэдэнд Георгийн туузыг баяр ёслолын үеэр болон  “Почта России” /“Оросын шуудан” / -гийн салбаруудад   олгодог. Өөрсдөө бие даан ирж чадахгуй хүмүүс шуудангаар авах юм  уу, аль эсвэл нийгмийн ажилтанууд тэдэнд авчирдаг.

Орос улсад туузыг гудамж, талбайд чөлөөтэй тарааж байдаг юм. Гэтэл гадаадын орнуудад эхний үед олдоц нилээд ховор байв. Россотрудничество, Элчин сайдын яамд, төрөл бүрийн олон нийтийн   байгууллагууд болон “Оросын дуу хоолой” радио дэлхийн  бусад өнцөг буланд туузыг илгээх ажлыг явуулж байв. Арга хэмжээнд илүү их идэвхитэй оролцдог орнууд дунд  Узбекистан, Эстон, Латв, Грек, Исланд, Итали, Герман, Бельги, Их Британи, АНУ, Канад, Аргентин, Хятад, Вьетнам, Афганистан, Мексик.  Георгийн тууз нь ихэнхи эх орон нэгтнүүдийн дунд түүхэнд эх  орондоо үнэнч сэтгэлийн илрэл болсон юм. Энэ жил ч уламжлалт сайхан заншил тасраагүй юм.  Энэ тухай  “Оюутны нэгдэлийн” тэргүүн Василий Овчинников хэлэхдээ: «Бид өөрсдийн хүчээр 3 сая орчим туузыг тараана. Энэ жил ОХУ-ын ГХЯ анх удаа манай түншээр ажиллаж байна.  Тэд өөрсдийн сувгаар дэлхийн 92 оронд Георгийн тууз илгээсэн.  Манай сайтан дээр /www.cco.ru/ аливаа улс орнуудад хаана, ямар хаягаар энэхүү туузыг авч болох тухай мэдээлэл байгаа.  Өөрөөр хэлбэл, ямар хотод ямар хаягаар гэдэг нь тодорхой байгаа» гэв.

Манай “Оросын дуу хоолой” радио компани  өмнөх жилүүдийн адил “Георгийн тууз -2012”  кампанит ажил Орос улсын нийслэл болон бусад бүс нутгуудад, гадаадын орнуудад хэрхэн өрнөж байгаа тухай үргэлжлүүлэн ярих болно.