Бүрэн эрхийнх нь хугацаа хоёр долоо хоногийн дараа дуусч байгаа   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлэв.  Нэг цагийн турш тавьсан илтгэлдээ тэр ерөнхийлөгчөөр ажилласан  дөрвөн жилийнхээ ажлын тайланг тавьсан бөгөөд ирээдүзйн зорилтуудаа ч тодорхойлжээ. 

Дмитрий Медведев одоогийн төрийн тэргүүний хувьд мэдэгдэхдээ, Орос улсад чөлөөт  иргэний болон эдийн засгийг хөгжүүлэх нь түүний  тэргүүлэх зорилт байсан гэв. Тэрээр хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдийн амжилтуудыг ийн тэмдэглэв:хүн амын амьдралын иүвшин нэмэгдэж, үнэ ханшны болон  ажилгүйдэлийн хамгийн бага түвшинд хүрч, төрөлт өссөн. Өнгөрсөн зууны  90-ээд оноос хойш анх удаагаа  Орос улсад хүн амын ердийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдсан. “ Манай нийгэм өөр болсон: илүү нээлттэй, амжилттай. Улс орон маань илүү  тав тухтай болон  амьдрахад  сонирхол татахуйц болсон “ гэж төрийн тэргүүн  дүгнэж хэлэв.

Улс-төрийн мэдээллийн төвийн захирал Алексей Мухины үзэж байгаагаар, ерөнхийлөгч Медведев Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр ирээдүйн ерөнхий сайдын  шинжтэй үг хэлсэн үг ажээ. Тэрээр хэлэхдээ, Медведев  танхим дүүрэн түшмэлүүдтэй шинэ дүрээрээ танилцав. Тэр түшмэлүүдийн оюун ухаанд ардчилал руу  тэмүүлсэн улс-төрч гэдгээ батлан харуулсан. Энэ бүгдээс хархад тэр ерөнхий сайдын албан тушаалд эрх чөлөөний үнэт зүйлсүүдийг хамгаалахаар шийдсэн бололтой.   Дмитрий Медведев идэвхигүй хойрог ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхгүй , харин ч бүр тэр тусмаа  улс-төрийн төслүүдээр       идэвхитэй ажиллах бололтой” гэв.

Хөтөлбөрт  мэдэгдэлүүдийн  дунд шинжээчид эдийн засагт улс төрийн  оролцоог багасгах  болон цаашид ардчиллаар замнахыг тэмдэглэж байна. Дмитрий Медведев  урьд өмнө байгаагүй томоохон улстөрийн шинэчлэлийн санаачлагч юм.  Захирагчдын сонууглийг шууд явуулах, намуудыг чөлөөтэй бүртгэх болон парламентын сонгуулийн шинэ журам зэргийг гаргасан нь нийгэм дэхь улстөрийн түвшин илүү  өндөр болсныг гэрчилж буй юм.

Дмитрий Медведев засгийн эрхийг барих  нилээд хэдэн тодор хэмжүүрийг санал болгосон . Тухайлбал, хүний амьдралын дундаж насаараа Орос улс 2018 онд дөрвөн жилээр илүү гарах ёстой, мөн бизнес явуулах орчноороо 5 жилийн хугацаанд дэлхийн орнуудын дунд 120 –р байранд байгаагаас 40 -р байранд орох.

Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, засгийн газрын ажиллах   тодорхой төлөвлөгөөг бэлтгэх асуудлыг   шинэ эрх баригчдын  бүтцүүд хийнэ.   Эдгээр төлөвлөгөөнүүд нь 5-р сарын 8 нд Засгийн газрын тэргүүнийг томилох үед  Төрийн думд танилцагдах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Владимир Путин ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчээр Дмитрий Медведевыг дэвшүүлэхээ нэг бус удаа мэдэгдэж байсан юм.