Оросын Дотоод хэргийн Яам Ази Номхон далайн эдийн засгийн  хамтын ажиллагааны  байгууллагын дээд хэмжээний уулзалт Владивостокод, Олимпийн наадам Сочид, Оюутны спортын наадам Казань хотноо зохион байгуулах үеэр аюулгүй байдлыг хангах инновацийн хэрэгслийг худалдан авах төлөвлөгөөтэй байна. «Ухаантай» тоног төхөөрөмж хожмын террорын ажиллагааг урьдчилан мэдээлж мэднэ. Энэ зорилгоор тусгай газраас 230 сая рубль буюу бараг 8 сая доллар гаргах юм.

Орост олон улсын томоохон арга хэмжээнүүдийн өмнө тусгай албад аюулгүй байдлыг хангах  техникийн  хэрэгслээ боловсронгуй болгон нэмж байна. Бөмбөг дэлбэлэх радио хэрэгслийг дарах төхөөрөг ба  тэсрэх бодис, зэвсгийг эрж илрүүлэх багаж худалдан авахаар төлөвлөжээ. Бүх хэрэгсэл  оросын үйлдвэрлэлийн байна. Тэдгээр нь өндөр үр бүтээлтэй байгаа нь нотлогдсон. Авсаархан багаж үхэл таригч бодис,механизмыг маш хурдан илрүүлэх давуу талтай. Жишээ нь нэгэн багаж дөнгөж 200 грамм жинтэй. Тэр тротил буюу гексоген хэмээх аюултай бодисыг гаднаас харахад төстэй чихрээс ялгаж лавтай тогтооно.

ДХЯ эдгээр багаж нь цагт нь худалдан авч байна гэж Улсын думын батлан хамгаалах хорооны дэд дарга Франц Клинцевич хэлээд «Орос улсын худалдан авах хорлон сүйтгэх ажиллагаа явуулах цахим хэрэгслийг тусгаарлуулж устгах орчин цагийн багаж маш их үр бүтээлтэй байна. Улсаас үүнд хөрөнгө гаргах нь зөв зохистой хэрэг хэмээн үзэж байна. Харамсалтай нь бид иргэдийг аюулаас хамгаалахыг шаарлсан нөхцөлд амьдарч байна. Худалдан авах хэрэгсэл хожмын террорыг илрүүлж тусгаарлуулах чадвартай. Мэдээжээр хүний хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэнэ.Манайд ваххабит маягийн бэлтгэлтэй ба бэлтгэлгүй террорист олон. Хууль сахиулах байгууллагын мэргэшил ба иргэдийн сонор сэрэмж зайлшгүй чухал юм. Дэлхий даяар томоохон арга хэмжээний өмнө хүн амд зөвлөмж өгч, мэргэжитлтнүүдтэй зохих сургууль хийдэг» гэв.

Эдүгээ Орос улсад террорын бүх  ажиллагааны 90 гаруй хувийг сэрэмжилж байна. Энэ нь олон улсын хэмжээгээр нэлээд сайн үзүүлэлт юм. ДХЯ-ны эрх мэдэлд шилжих багаж тусгай газрын техникийн чадавхийг нэмэгдүүлнэ. Бид мөнгө хөрөнгө, эргэлзээтэй эрхэм дээд зорилго гэгчийнхээ төлөө  ямар ч гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй этгээдүүдийн санаархалыг тасалдуулж зогсоох тов тодорхой зорилготой юм.