Дараагийн ШХАБ-ын терроризмын эсрэг цэргийн сургуулилтыг 2014 онд БНХАУ-д явуулна.  Энэ тухай мягмар гаригт Бээжинд өндөрлөсөн ШХАБ-ын орнуудын БХЯ-ны сайд нарын уулзалтын дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.  Сайд нарын  тэмдэглэснээр, орчин үеийн  олон улсын байдал нь нилээд хүчтэй өөрчлөлтүүдийг даван туулж байна. Уг баримт бичигт тусгаснаар,  нилээд хэдэн бүс нутгуудад нийгэм-улстөрийн нилээд томоохон сөргөлдөөн гарч зэвсэгт мөргөлдөөнүүд үргэлжилсээр байна.  Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр, уламжлалт аюулгүй байдлын заналхийллээс гадна уламжлалт бус шинжтэй, тухайлбал, мэдээллийн аююулгүй байдалтай холбоотой заналхийлэл  эрчимчиж байна. Энэ асуудалтай   холбогдуулан сайд нарын үзэж байгаагаар,  ШХАБ-ын бүс нутаг нь цэрэг-улс-төрийн тогтвортой байдлаараа өндөр ялгаатай аж.Баримт бичигт  онцлон тэмдэглэхдээ,ШХАБ-ын орнуудын өмнө урьдын тулгамдсан асуудлууд байгаагийн дотор, терроризм, салан тусгаарлах үзлийн болоод экстремизм, мансууруулах бодисийн хууль бус наймаа, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх асуудлууд тавигдаж байгаа аж. ШХАБ-ын БХЯ-ны  сайд нарын түвшиний дараагийн хуралдаан  2013 онд Кыргыз улсад болно.