Пакистан Энэтхэг болон Персийн булангийн орнуудад  4-р сарын 24-29-ний өдрүүдэд баллистик пуужин турших гэж байгаа тухайгаа мэдэгдэв. Даваа гаригт гаргасан хандлагадаа Исламабад Африкийн тив рүү Энэтхэгийн далайн чиглэлд нисэх иргэний агаарын тээврүүдийг нислэгийнхээ цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг хүсчээ. ХМХ-үүдийн мэдээлснээр,  энэтхэгийн иргэний агаарын төлөөлөгчид туршилт эхлэхээс нэг өдрийн өмнө мэдэгдсэнд харамсч буйгаа мэдэгджээ.  Шинжээчдийн үзэж байгаагаар, 4-р сарын 19-нд Энэтхэг улс тив хоорондын “Агния-5”баллистик пуужин хөөргөсний хариу гэжээ. Исламабад нь 4,5 км зайнд цохилт өгөх чадалтай “Шахин” шинэ  баллистик пуужин туршиж    магадгүй аж.