Орос улсын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэлдээ, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь “Нэгдсэн Орос “намын тэргүүний бүрэн эрхийг цуцлаж байгаа гээд Медведевыг энэхүү албан тушаалд санал болгов. “Энэ оны 5-р сарын 7 нд болох Тангараг өргөх ёслолын дараа би өөрийн зүгээс “Нэгдсэн Орос”намын тэргүүний бүрэн эрхээ дуусгах нь зөв гэж үзэж байна” гэж Путин мягмар гаригт намын удирдлагуудтай хийсэн уулзалт дзээр мэдэгдэв.   Путины  ярьснаар,  “Засгийн газар нь парламентын дийлэнхийг түших болсон  “ нь  дэлхийн улстөрийн нийтлэг   практик болж байна”. Түүнчлэн, Путин хэлэхдээ, Орос улсад  ерөнхийлөгч нь “намын дээрх фигур” байх парктик бий болоод байна.  “Үндсэн хууль ерөнхийлөгчид аль нэгэн намын гишүүн байхыг хориглохгуй, гэхдээ үзэл санаагаараа  манай улс-төрийн амьдралд  бий болсон зүйл нь улс-төрийн намуудын болон бүх иргэдийн хүчний нэгдэл юм.