ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутгийн байдалд аюул тулгарах үед  хэрэглэх механизмын тухай шинэ дүрмийг боловсруулж байна гэж өнөөдөр Бээжинд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев гишүүн орнуудын БХ-ын сайд нарын зөвлөлгөөн дээр мэдээлжээ. Түүний хэлснээр бол  эдүгээ ШХАБ-ыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлж байна. Байгууллагын гишүүдийн БХ-ын сайд нарын уламжлалт уулзалт онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Иманалиев тэмдэглэв. Уулзалтад оролцогчид олон улсын ба бүс нутгийн аюулгүй байдал болон террорын эсрэг тэмцлийн хүрээнд  ШХАБ-ын гишүүн орнууд хамтран ажиллах түүнчлэн харилцан сонирхогч асуудлаар санал солилцох зөвлөлгөөнийг даргласан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, БХ-ын сайд  хурандаа-генерал Лян Гуанле тэмдэглэжээ.