Дмитрий Медведев Оросын ерөнхийлөгчийн албан тушаал хаших үеэрээ иргэний ба эдийн засгийн эрх чөлөөний хөгжлийг өөрийн чухал зорилт болгожээ. Тэрээр өнөөдөр Кремльд ОХУ-ын Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр энэ тухай өгүүлээд

«Миний зорилго хүн болгоныг аль болох өргөн эрх чөлөөтэй болгоход оршино. Ер нь манай ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй юм уу? Оросын иргэд эрх чөлөөтэй болоход бэлэн үү?  гэх мэт яриа хачин сонсогдоно.Түүнчлэн бид үндэсний онцгой ааштай.Ёс журам,урьдчилан хараж болмоор  тогтвортой байдлыг эрх чөлөөнөөс дээгүүр үзэж байна гэсэн яриа бас тархсан. Мэдээжээр үндэсний өвөрмөц байдал олон нийтийн байгууллагуудад ямагт нөлөөлдэг. Манайд ч ийм байна. Гэвч Оросыг чөлөөтэй амьдарч чадахгүй улс үндэстэн хэмээн үзэх нь биднийг доромжлосон шудрага бус хэрэг юм. Тэр ч байтугай манай улс үндэстэн боолчлогдох, хэн нэгний хүсэлд захирагдах явдлыг огт хүлцэхгүй» гэв.

Оросын ард түмэн эрх чөлөөний төлөө л хамгийн гол ялалт байгуулсныг ерөнхийлөгч дурдав. «Эрх чөлөө бүгдэд хэрэгтэй. Энэ нь илт  үнэн юм. Харин эрх чөлөөг ёс журам, эрх чөлөөг материаллаг сайн сайхан байдал, эрх чөлөөг шудрага ёсны өөдөөс сөргүүлэн тавих нь маш буруу хэрэг» гэж Дмитрий Медведев мэдэгдлээ.