Улс орныхоо иргэдийг дэлхийн эдийн засгийн хямралын «анхны давалгаанаас» хамгаалсан нь Оросын удирдлагын гол амжилтын нэг хэмээн Дмитрий Медведев үзэж байна. Тэрээр өнөөдөр Кремльд ОХУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай мэдэгдээд

«Бид хүн амыг олноор нь ядууруулахаас сэрэмжлэсэн. Дэлхийн эдийн засгийн  уналтын амаргүй нөхцөлд  олон арван сая гэр бүлийн  аж байдлыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсээр байна. Ямар байсан ч манай орны эдийн засаг  нэлээд өндөр хурдацтай хөгжиж байна. Энэ нь нийгмийн зорилгыг биелүүлэхэд хүргэх гол нөөц юм. Энэ оны 4 хувь инфляц оросын орчин цагийн түүхэнд хамгийн доод хэмжээнийх болсныг дурдмаар байна. Энэ нь маш сайн үзүүлэлт юм. Харин бидний зорилт инфляцийг жилээс жилд багасгахад оршино. Ажилгүйдэл энэ оны эхний улиралд бараг 6,5 хувь болсон. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал эхлэхээс өмнөх хэмжээтэй тэнцэв.Түүнчлэн бараа таваарын үйлдвэрлэл, үйлчилгээ хямралаас өмнөх түвшинд хүрч сэргэв. Оросын эдийн засгийн дундаж өсөлт 4 хувь орчим болж тогтворжив. Энэ нь дэлхийн томоохон эдийн засгийн дотор нэлээд сайн үзүүлэлт болсон»  гэв.

Үүний хамт амьжиргааны баталгаажих доод түвшингээс дор амьдарч байгаа айл өрхийн тоо нэлээд олон гэж Дмитрий Медведев тэмдэглэв. Энэ асуудлын шийдвэр ирээдүйн засгийн газрын үйл ажиллагааны нэгэн урьтлал болох ёстой гэж тэрээр үзэж байна.  

Дмитрий Медведев Оросын ерөнхийлөгчийн албан тушаал хаших үеэрээ иргэний ба эдийн засгийн эрх чөлөөний хөгжлийг өөрийн чухал зорилт болгожээ. «Миний зорилго хүн болгоныг аль болох өргөн эрх чөлөөтэй болгоход оршино. Ер нь манай ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй юм уу? Оросын иргэд эрх чөлөөтэй болоход бэлэн үү?  гэх мэт яриа хачин сонсогдоно.Түүнчлэн бид үндэсний онцгой ааштай.Ёс журам,урьдчилан хараж болмоор  тогтвортой байдлыг эрх чөлөөнөөс дээгүүр үзэж байна гэсэн яриа бас тархсан. Мэдээжээр үндэсний өвөрмөц байдал олон нийтийн байгууллагуудад ямагт нөлөөлдэг. Манайд ч ийм байна. Гэвч Оросыг чөлөөтэй амьдарч чадахгүй улс үндэстэн хэмээн үзэх нь биднийг доромжлосон шудрага бус хэрэг юм. Тэр ч байтугай манай улс үндэстэн боолчлогдох, хэн нэгний хүсэлд захирагдах явдлыг огт хүлцэхгүй» гэж Д.Медведев хэллээ.

Оросын ард түмэн эрх чөлөөний төлөө л хамгийн гол ялалт байгуулсныг ерөнхийлөгч дурдав. «Эрх чөлөө бүгдэд хэрэгтэй. Энэ нь илт  үнэн юм. Харин эрх чөлөөг ёс журам, эрх чөлөөг материаллаг сайн сайхан байдал, эрх чөлөөг шудрага ёсны өдөөс сөргүүлэн тавих нь маш буруу хэрэг» гэж Дмитрий Медведев мэдэгдлээ.