Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсад эдийн засаг болон нийгмийг чөлөөтэй хөгжүүлэхэд өөрийн чухал зорилтоо гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр төрийн тэргүүний албан тушаалд байсан хугацааныхаа тайланг тавьлаа.  “Миний зорилго бол хүн бүрт илүү эрх чөлөө өгөхөд оршиж байсан, байх ч болно “ гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, нөгөөтэйгүүр, Орос улсад “эрх чөлөө”болон  “дэг журам” гэдэг ойлголтуудыг эсрэгээр тавьж буй нь буруу юм гэж мэдэгдэв. Д.Медведевын хэлснээр, ирээдүйн засгийн газрын үндсэн  чиглэлүүд  үнэ ханшны бууралт, ядуурал болон ажилгүйдэлтэй  тэмцэхэд чиглэгдэх болно.Сайд нарын  танхимын ажлын тайлангууд Төрийн думд шинээр томилогдох ерөнхий сайдын хүрээнд  тавигдаж байх болно. Энэ арга хэмжээ 5-р сарын 7-нд буюу  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин албан тушаалдаа орход болох юм.