Байгал нуурт зориулсан  эрдэм шинжилгээний бага хурал ба үзэсгэлэн ЮНЕСКО-гийн төв байранд нээгдэнэ. Дэлхийн бүх цэнгэг усны тавны нэгийг агуулсан хосгүй нуурыг хэвээр хадгалахад чиглэгдсэн  экологийн хөтөлбөрүүдийг хөндөн ярих юм. Байгал нуурын  ба ойр хавийн нутгийн гэрэл зураг, геологийн ба биологийн үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэн тавих юм. 2008-2010 онд ажилласан экспедицийн үеэр оросын «Мир» гүн усны аппаратаас авсан  зургууд тэдгээрийн дотор байна. ЮНЕСКО-д суугаа Оросын төлөөлөгчдийн газраас өргөн цар хүрээтэй  арга хэмжээг санаачилжээ.