Өнөөдөр Дмитрий Медведев Оросын Төрийн зөвлөлийн хуралдаан дээр  ерөнхийлөгчийн хувьд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэх юм. Түүнчлэн тэрээр улс орныхоо удирдлагаас өнгөрсөн дөрвөн жилд явуулсан үйл ажиллагааг үнэлж, тулгарсан зорилтуудыг дурдана. Кремлийн хэвлэлийн албанаас уламжласнааро ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн хямралаас болж хийж амжаагүй зүйлийг бас дурдана.Оросын бүх бүс нутгийн удирдагчид болон засгийн газар  түүний дотор Медведевийн байгуулж буй  нээлттэй Сайд нарын танихмын гишүүд түүнчлэн улс төрийн намуудын удирдагчид ба парламентын гишүүдийг Кремльд хийх Төрийн зөвлөлийн хуралдаанд урисан байна. Төрийн зөвлөлийн ийм сүүлчийн хуралдаан 2008 оны 2-р сард болсон билээ. Тэр үед  албан тушаалаа орхиж засгийн газрыг тэргүүлэх гэж байсан Владимир Путин төгсгөлийн хуралдааныг ирээдүйн төлөвлөгөөний хэлэлцүүлэгт зориулсан юм. Өнөөгийн ерөнхий сайд Владимир Путин энэ оны 3-р сард болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн  сонгуулийн үр дүнгээр ерөнхийлөгчээр сонгогдов. Тэрээр 5-р сарын 7-нд ерөнхийлөгчийн тангариг өргөх юм.Ерөнхийлөгчээр сонгогдвол Д.Медведевийг засгийн газрын тэргүүнээр томилохыг санаачилна гэж В.Путин үүний өмнө мэдэгдсэн билээ.