Пуужинг хөөргөх төхөөргийн эд анги БНАСАУ-д нийлүүлсэн гэж АНУ хятадын Hubei Sanjiang компанийг зэмлэв. Харин Пхеньянд  ийм төхөөрөг нийлүүлэхийг НҮБ-аас хориглосон юм гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгдэв. Түүний хэлснээр бол  саяхан Пхеньянд Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан парадын үеэр пуужин тээвэрлэсэн өөрөө явагч төхөөргийн тухай өгүүлж байна. Эдгээр төхөөргийг хятадын Хубэй мужийн «Саньзян» компани үйлдвэрлэснийг шинжээчид тогтоожээ.. АНУ БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөрийн эсрэг хоригийг чангатгах зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэг түүний дотор Хятад улстай  цаашид ажиллана гэж Карни хэлжээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Хойд Солонгосын удирдлагад хандан улс төрийн өнөөгийн чиг бодлогоо өөрчлөхийг уриалжээ. «Сүрдүүлэг, пуужинг хөөргөх ба бусад ажиллагаа  шахалтыг улам  хүчтэй болгох, ганцаардуулах уршигтай болж мэднэ» гэж дипломат ажилтан онцлов.