Шинэтгэл нь нэлээд оройтсоныг сирийн удирдагчид Оросын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хүлээснийг Оросын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов ИТАР-ТАСС агентлагад мэдээллээ. Түүний хэлснээр бол  нийгэм-эдийн засаг,улс төрийн асуудлуудыг шийдвэрлэхгүй, эрх чөлөө олгохгүй явдал, авилгал түүнчлэн  тал тохой татах, хүн амын хэрэгцээг үл тоомсорлох хэрэг явдал Египет, Тунис, Ливи, Сири улсуудад олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг гааруулах шалтгаан болжээ. Гэсэн ч гаднын хүчнээс өөгшүүлсэн «цэцгийн хувьсгал» гэгчийн нөлөө хэдэн улсын дэглэмийг солих үеэр гоц мэдрэгдсэн  гэж дипломат ажилтан үзэж байна.Югослав болон зөвлөлтөөс хойшхи орон зайд  «туршиж үзсэн»  янз бүрийн төрийн бус байгууллага, технологийг  хэрэглэсэн гэж Михаил Богданов тодруулан хэллээ.