НҮБ-ын хэсэг ажиглагчийг НҮБ-ын тогтоолын дагуу Сирид ирэх долоо хоногт байрлуулж эхлэнэ гэж байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдээллээ. 300 энхийг сахиулагчийг Сирид байрлуулахаар төлөвлөсэн гэж тэрээр сэтгүүлчдэд мэдээлэв. Бан Ги Муны хэлснээр бол «сирийн засгийн газар хамтран ажиллаж тухайлбал нисэх онгоц, нисдэг тэрэг зэрэг тээврийн хэсэрсэл ажиглагчдад  олгох ёстой». Түүнчлээн тэрээр «сирийн эрх баригчид НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннантай нягт хамтран ажиллана» гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Гэвч Сирид гал ба хүч хэрэглэх ажиллагааг бүрэн төгс зогсоогоогүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Линн Паскоу сэтгүүлчдэд мэдэгджээ. Гэсэн ч ажиглагчдыг Сирид байрлуулснаар алан хядах ажиллагааг зогсоож, тус улсын байдлыг амгалан тайван болгоно гэдэгт тэрээр итгэж байна.