«Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» орос-хятадын цэргийн  сургуулийн идэвхтэй үе Шар тэнгист эхэллээ. Эдгээр хоёр улсын  20 гаруй хөлөг онгоц түүнд оролцож байна. «Варяг» гвардийн пуужинт хэрэх хөлөг, «Адмирал Виноградов», «Маршал Шапошников», «Адмирал Трибуц» зэрэг шумбагч хөлөг эсэргүүцэх том хөлөгүүд бүрэлдэхүүнд нь орсон ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлгийн отряд москвагийн цагаар 10 цагт Циндао боомтоос гарч  Шар тэнгисийн хоёр орны цэргийн суургууль явагдаж байгаа хэсэг рүү зүглэнэ. Оросын БХЯ-ны төлөөлөгчийн мэдээлснээр цэргийн сургуулийн идэвхтэй үе 4-р сарын 24-өөс 26-ыг дустал үргэлжлэх бөгөөд Хятадын тэнгисийн цэргийн хүчний ажиглачгид оросын байлдааны хөлөгөөд дээр, оросынх хятадын байлдааны хөлгүүдэд байх болно. Байлдааны хөлөгөөд агаарын довтолгоог няцаах, тэнгист ус нөөцлөх, дайсны шумбагч онгоц байгаа цэгийг дайрах сургууль хийнэ. Түүнчлэн  тэнгисчид шумбагч хөлөг эсэргүүцэх гүн усны бөмбөг хэрэглэх, тэнгисийн байг сөнөөх, осолдсон хөлөгт туслах, эзлэгдсэн хөлгийг  суллах зэрэг арга ажиллагааг сургуулиулах тухай РИА Новости мэдээлэв. «Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» цэргийн сургууль 4-р сарын 22-29-нд явагдана.