Агуу их Эх орны дайны ялалтад зориулсан “Георгиевийн тууз” ажиллагаа өнөөдөр 4-р сарын 23-нд гараандаа орлоо. Тавдугаар сарын есөн хүртэл нийслэл хот болон оросын бүс нутгууд, ойрын болон алсын гадаад орнуудын хотуудад сая гаруй улбар шар, хар өнгөтэй туузыг тарааж өгөх болно. Энэ агуу баярын өмнө ОУ-ын иргэд болон манай гаригийн тив бүхэнд амьдран суугаа эх орон нэгтнүүд маань энэ туузыг хувцас, цүнхэн дээрээ зүүж, машиныхаа антеннд уяах болно. Энэ ажиллагаа нь “Санан дурсаж бахархаж байна” гэсэн уриатай юм.

Хамгийн анх Георгиевийн туузыг 1769 онд Ялалтын Георгий, Гэгээн Великомученик хоёрын одонтой цуг цэргийн хувцасан  дээр зүүж эхэлсэн байна. Георгиевын тууз нь Оросын эзэнт улс, ЗХУ, орчин цагын ОУ-ын байлдааны одон медалийн тодотгол нь болсоор байна. Туузны хар, улбар шар өнгө нь “утаа, дөл хоёрыг” билэгдэж байгаа бөгөөд эр цэргийн эрэлхэг зориг, яруу алдарыг билэг тэмдэг болсон байна. Дэлхийн 2–р дайны үед энэ тууз Яруу алдарын одонгийн дэвсгэр, дараа нь “Ялалтын төлөө” медалийн дэвсгэр болсон байна. Харин шинэ ОУ-ын үед Гэгээн Георгийн одонг сэргээжээ.

2005 онд Агуу их ялалтын 60 жилийн ойн өмнөхөн оросын “Оюутны нийгэмлэг” РИА Новости агентлагын дэмжлэгтэйгээр нийгмийн анхаарлыг Агуу их Эх орны дайны түүхэнд хандуулахаар шийдсэн юм. Сайн дурынхан гудамж талбайнуудад хар, улбар шар өнгийн билиг тэмдэгийн туузыг тарааж эхэлсэн байна. Хүссэн хүн болгон танилцаж болох архивын материалуудтай сайтын хаягыг тэр туузан дээр бичсэн байлаа. Зөвхөн Орос улсад төдийгүй гадаад улсуудад сая сая хүний анхаарлыг татсан нь зохион байгуулагчдын хувьд санамсаргүй зүйл болжээ. ОУ-д энэ туузыг гудамж талбайнуудаас олох боломжтой байсан боловч гадаад орнуудын хувьд олж авахад хүндрэлтэй байсан гэж “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгуулагын удирдагч Василий Овчинников ярьж байна. АНУ дахь орос хэлээр ярьдаг залуучуудын холбоо 4 жилийн өмнө энэ ажиллагааны тухай сонсоод өөрсдөө явуулсан байна. Тэд зүгээр л цагааан тууз худалдаж аваад хар, улбар шар маркерээр будаж тарааж байсан байна гэж тэр ярилаа.

SuperJob.ru порталын судалгааны төвийн явуулсан санал асуулгын дүнгээс хархад ихэнх оросууд жил бүрийн энэ ажиллагааг сайшаагаад зогсохгүй түүнд маш идэвхитэй оролцдог байна. Георгиевийн тууз өнөөдөр олон улсын нийгмийн хөдөлгөөний билиг тэмдэг болоод байна. Энэ онд манай “Оюутны нийгэмлэг”-ийн хүчээр 3 сая орчим тууз тараана гэж энэ байгууллагын удирдагч  Василий Овчинников тэмдэглээд: «ОХУ-ын ГХЯ анх удаа манай сайн түнш боллоо. Тэд георгиевийн туузыг дэлхийн 92 оронд илгээгээд байна. Манай \www.cco.ru\ сайт дээр аль улсын аль газраас энэ туузыг авч болох хөтөлбөрийг нийтэлсэн байгаа. Өөрөөр хэлвэл аль хотын ямар хаягаар олж авахыг бичсэн байгаа гэсэн үг» гэж тэр ярилаа.

Ноднин жилийн нэгэн адил “ОДХ” радио “Георгиевийн тууз-2012” ажиллагаа нийслэл хот, ОУ-ын бүс нутгууд болон бусад улсуудад хэрхэн явагдаж байгаа талаар ярьж өгөх болно.