БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрт Хятад улс тенхологийн тусламж үзүүлсэн гэх байр сууриндаа Цагаан ордон бага зэргийн өөрчлөлт орууллаа. БНАСАУ-д хятадын компани баллистик пуужинд зориулсан тээвэрлэлт харвалтын төхөөрөмж болон дугуй зарсан бололтой. АНУ-ын засаг захиргаа ийм дүгнэлтэд хүрсэн байна гэж нэрээ нууцалсан төлөөлөгч “Нью-Йорк таймс” сонинд мэдээлсэн байна.

БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений төрсний 100 жилийн ойд зориулж 4-р сарын 15-нд Пхеньянд хийсэн цэргийн парадын үеэр дунд зайн шинэ пуужингийн өөрөө явагч харвагч төхөөргийг үзүүлснээс болж маргаан үүссэн юм. Парадыг маш анхааралтай судлаж үзсэн Вашингтоныхон тээврийн техник экспортолдог хятадын “Хубэй Саньзян” компанийг НҮБ”ын АЗ-ийн тогтоолыг үл ойшоон БНАСАУ-д пуужингийн технолог худалдсан гэж сэжиглэсэн юм. Энэ компани дугуйны иргэний зориулалттай загварыг худалдсан бол хоригийг зөрчөөгүй байна гэж АНУ одоо үзэж байгаа бололтой.

Тэгэхдээ  л АНУ-д хятадын эсрэг кампанит ажил өрнөж байна гэж ОУ-ын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев үзэж байна. Хятад улс болон түүний өсөн нэмэгдэж байгаа цэргийн сүр хүч Ази тив дэх АНУ-ын толгойны өвчин болоод байна. Энэ бүс нутагт хүчээ хувиарлах Пентагоны боломжийг энэ нь хязгаарлаж байгаа юм. Ингэснээр хятадын талаархи нийгмийн сайн биш саналыг ашиглах болж байгаа юм гэж тэр ярилаа.

Хятадаас зохих дэмжлэг хүлээдэг Пакистан улсаас БНАСАУ-д пуужингийн технологийн зарим хэсгүүд очсон байхыг үгүйсгэхгүй гэж шинжээч үзэж байна. Энэ гурван шаттай гинжэн холбоо Хятад, Хойд Солонгос улсуудын пуужингийн хөтөлбөрийн хоорондох шууд бус харилцан холбоог тайлбарлах цорын ганц  арга бол уу гэж Павел Золотарев үзэж байна.

Хятад улсаас цэргийн технолог алдагдсан явдал нь хоригийг санаатайгаар зөрчсөн явдал биш байж болно гэж нэрээ нууцалсан АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна. НҮБ-ын АЗ-ийн хоригийг зөрчсөн гэсэн буруушаалтыг БНХАУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан няцаасан байна. Хятад улсад зэвсгийн экспортод хяналт тавьдаг механизм үйлчилдэг байна. Засгийн газрын бүх бүтцүүд энэ механизмыг мөрддөг гэж дипломатч сануулсан байна.

Хойд Солонгос улсын нөхцөл байдлыг бүрэн хянаж чадахгүй байгаа гэдгээ Хятад улс сүүлийн үед дэлхийн хамтын нийгэмлэгт ойлгуулаад байгаа. ОУ-ын ШУА-ийн АлсДорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үүнд анхаарлаа хандууллаа.

Зарим нэгэн шинжэээчийн үзэж байгаагаар Хойд Солонгос улс Хятад улсын үгийг тэр бүр сонсохгүй байгаа. Хятад улсад ч үүнийг сайн ойлгож байгаа. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр мэтийн чухал асуудлаар хятад улсад санал зөрөлдөөн байсаар байдаг. Хойд Солонгос улсад дарамт шахалт үзүүлэх ёстой гэж үздэг АНУ-ын байр суурийг Хятад улс бүхэлд нь хуваалцаж байгаа гэж үзэх нь эртэдсэн зүйл болно гэж тэр ярилаа.

Энэ тухай мэтгэлцээн зөвхөн шинжээчдийн дунд ч биш хамгийн дээд түвшинд ч байгаа гэж Яков Бергер үзэж байна. Энэ намар болох Хятадын КН-ын их хурлын үеэр энэ мэтгэлцээн улам хурцадна гэж тэр үзэж байна. Хятадын цэргийн технологийг БНАСАУ-д алдсан гэж АНУ-ын талаас хятадыг буруутгасан явдал ч гал дээр тос нэмсэн мэт болно. Энэ явдлыг ашиглан Цагаан ордон өөрийн хамсаатантайгаа харьцах бодлогоо улам хатуу болгохыг шаардаж Хятад улсад үзүүлэх дарамтаа улам чангаруулах байх.