Забайкалын хязгаарын Агын буриадын тойрогын засаг захиргааны төв Агинск тосгоны иргэдийн тоо 7-р сард шууд хоёр дахин нэмэгдэнэ. Энд Буриадын үндэсний олон улсын 10-р наадам болох юм. Бүх дэлхийн буриадууд Агинскт цугларах юм. Буриадуудын баярыг зохион байгуулагчид “Алтаргана-2012” гэсэн сайхан нэрэнд нь тохируулж өргөн хүрээтэй, өнгө алаглуулсан наадам бологохоор зорьж байна. Чухам яагаад ийм нэртэй болсныг Агын буриадын тойргын засаг захиргааны соёлын хөгжлийн хэлтэсийн удирдагч Рыгзын Цырендоржиев ингэж тайлбарлалаа.

Алтаргана бол тал нутгийн цэцэг юм. Жижигхэн шар цэцэг, ногоон навчтай энэ энгийн цэцэгний иш нь алтан шар өнгөтэй бөгөөд маш хүчирхэг үндэстэй юм. Энэ үндэснийхээ хүчээр энэ ургамал уулын хяр, чулуулаг цөл, элсэрхэг тал нутагт ургаж чаддаг байна. Энэ ургамал буриадуудын амьдран сууж байсан түүхэн нутаг Байгал нуурын Рытый хошуунаас говь цөл хүртэл өргөн уудам нутагт ургадаг юм. Ийм учраас буриадуудын хувьд алтаргана цэцэг төрлөх нутагтайгаа хүйгээр холбогдох, үндэсний соёл, уламжлалын баялаг түүхээ уламжлах билиг тэмдэг болдог юм. Эндээс л энэ наадмын “Алтаргана” гэдэг нэр төрөн гарсан юм гэж тэр ярилаа.

Монгол улсын Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан болсон ба эндээс буриадын үндэсний олон улсын наадам төрөн гарсан юм. Энэ наадмын санаачлагчдын нэг нь Монгол улсын Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан байлаа. Өнгөрсөн жилүүдэд “Алтаргана” наадам Монгол улсад дөрвөн удаа болсон юм. “Алтаргана” наадамыг оросын Эрхүү, Улаан-Үд, Чит хотууд хүлээн авч зохион байгуулж байжээ. Агын буриадын тойрог 2002 онд наадмын эзэн болж байсан юм. Ийм учраас бүх дэлхийн буриадууд Аг нутагтаа бас дахин цугларахнээ.

Буриад дууны уралдаанаас энэ наадам буриадын ардын дуу бүжиг, уламжлалын баяр болж хувирсан ба ОУ-ын бүс нутгууд болон бусад улс орнуудын хооронд зөвхөн соёлын холбоо биш эдийн засгийн хэлхээ холбоо тогтооход тус дөхөм болж байна. Баярын хөтөлбөрт 30 гаруй уралдаан тэмцээнүүд болдог юм. Жишээ нь, ардын болон орчин үеийн дууны, үлгэр, тууль хайлагчдын уралдаан, уран сайхны болон хавсрага урлагын, загвар зохион бүтээгчдын, гоо бүсгүйн зэрэг олон уралдаан тэмцээн болдог юм. Буриад шатарын тэмцээн зохион байгуулахаараа Алтаргана-2012 наадам онцлог юм гэж тэр ярилаа.

Жил ирэх тусам оролцогчдын тоо болон тэдний амьдран суугаа газар нутаг улам өргөжсөөр байна. Улаанбаатар хотод болсон түрүүчийн наадамд 15 мянган хүн оролцсон байна. Агинскт үүнээс цөөнгүй хүн ирнэ гэж хүлээж байна. Буриадын БН улс, Эрхүү муж, Красноярын хязгаар, Якут, Забайкалын хязгаар, Санкт-Петербург, Москва зэрэг оросын бүс нутаг, хотуудаас буриадууд хүрэлцэн ирнэ гэж Рыгзын Цырендоржиев ярьж байна. АНУ, Австрал, Хятад, Монгол улсуудад амьдран суудаг буриадуудын төлөөлөгчид ирнэ гэж хүлээж байна. Монгол улсаас мянга орчим буриадууд ирнэ.Агийн буриадын тойргоос Төрийн Думд сонгогдсон депутат, Монгол улсад сайн таньдаг Иосиф Кобзон тэргүүтэй оросын эстрадын одууд Алтаргана наадамд нисэн очих юм байна.