БНАСАУ-тай найрамдалт харилцаагаа бүх талаар цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэж Хятад улсын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахыг хятадын тал хүсэж байна гэж Бээжинд Солонгосын Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны хэлтэсийн төлөөлөгчидтэй уулзахдаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго мэдэгдсэн байна. Хятад, солонгосын найрамдлыг өндөр үнэлэж байна гэж засгийн газарт гадаад бодлогыг хариуцдаг Дай Бинго мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр Дай Бинго, 2012 оны 4-р сарын 13-нд цаг уурын хиймэл дагуултай пуужинг Хойд Солонгос улс хөөргөсөн асуудал болон Пхеньяны энэ талаархи цаашдын төлөвлөгөөний талуур ГХЯ-ны сайт дээр байрлуулсан мэдээнд огт өгүүлээгүй байна. Пуужин хөөргөсөн явдал нь АЗ-ийн зохих тогтоолыг зөрчсөн гэж үзэн шүүмжилсэн НҮБ-ын АЗ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэлд Хятад улс нэгдсэн билээ.