Долдугаар сарын нэгэн гэхэд хүчин төгөлдөр болох ёстой Иран улсаас нефть авахыг бүрмөсөн хориглох тухай шийдвэрээ ЕХ 5-р сарын сүүлч хүртэл хойшлууллаа гэж өндөр хэмжээний дипломатч мэдээлсэн байна. Ираны нефтьд хориг тавьснаас болж эрчим хүчний нөөцийн өөрийн хэрэглээний зарлага нь их хэмжээгээр өснө гэсэн Грек, Итал улсуудын саналын дагуу ийм шийдвэр гаргасан гэж тэрээр хэлсэн байна. Люксембургт өнөөдөр болох ЕХ-ны орнуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн уулзалт дээр хоригийн эцсийн хугацааны тухай сүүлчийн шийдвэр гаргана гэж эхлээд үзэж байсан юм. Ираны нефтийн экспортын 20% нь ЕХ-нд ноогддог ба Грек, Итал, Испан улсууд гол хэрэглэгчид нь юм.