Одоогоос бараг 26 жилийн тэртээ ЗХУ-д сибирийн гол мөрний урсгалыг эргүүлэх гэгч төслийг хэрэгжүүлэх ажлыг зогсоосон билээ. Энэ нь ХХ зууны инженер, барилгын хамгийн том сүржин төсөл байсан. Гэвч гол мөрнийг гэдрэгээ эргүүлэх асуудлаархи санал шүүмжлэл өнөө болтол үргэлжилж байна.

ЗХУ оршиж байсан үед ч одоо ч сибирийн гол мөрөн, нуур улс орны цэнгэг устай томоохон сан байсаар байна. Гэвч өөр бүс нутагт  цэнгэг усан дутагдаж байна. Сибирийн гол мөрний усны нэг хэсгийг гандуу бүс нутаг руу эргүүлэхийг оролдов. Энэ нь үнэн чанартаа гол мөрнийг гэдрэгээ урсгах гэсэн үг. Сибирийн гол мөрөн Хойд Мөсөн далайд цутган ордог. Харин гандуу бүс нутаг сөрөг талд оршдог.

Суваг, усан сангийн сүлжээ, хөрөөгдөн гаргах ба бусад техникийн барилга байгууламж барьж төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсэн билээ. Сибирийн гол мөрний нэг хэсгийг Сибириэс оросын өмнөд нутаг руу чиглүүлэх анхны төсөл бүр ХIХ зууны үед бий болсон. Гэвч зөвлөлт засгийн газар л ийн зоримог саналыг хэрэгжүүлэхийг зүрхлэв. 150 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, зураг төслийн ба өөр байгууллагыг мөн ажилд татан оролцуулжээ. Төлөвлөгөөний дагуу Обь мөрнөөс азийн ширгэж буй Арал тэнгис хүртэл 2500 гаруй км урт суваг малтаж гаргах байсан. Юуны түрүүнд тариалангийн талбайг усжуулахад усан шаардагдав. Суваг энэ мөрний бараг 7 хувь усыг дамжуулах байв. Үүнд найман шахуургын станц барихаар төлөвлөсэн билээ.

Экологчид ба бусад эрдэмтэд төслийг эрс шүүмжлэв. Сибирийн гол мөрний урсгалыг эргүүлэх ажил эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсний дараа төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зогсоов. Санхүүгийн ба технологийн түвэг бэрхшээл болон экологийн хохиролыг дутуу үнэлсэн явдал үүний шалтгаан болжээ.

Гэвч гол мөрний урсгалыг эргүүлэх саналыг өнөө болтол хэлэлцсээр байна. Одоогоос арван жилийн өмнө оросын нийслэлийн засаг дарга асан Юрий Лужков саналыг шүүрэн авч сэргээсэн билээ. Хожим эрдэмтэд төслийн хүрээг багасган хэрэгжүүлэхийг санаачлав. Өөрөөр хэлвэл ундны ус хоолойгоор дамжуулах санал дэвшүүлжээ. Мен замаар манай орны зарим нутгийг ундны усаар хангахаар шийдэв. Саяхан «Сибирь ба Арктикын усан нөөцийн стратегийн төслүүд ХХI зуунд» сэдэвт олон улсын практик-эрдэм шинжилгээний бага хурал дээр мөн сэдвийг ахин хөндөж ярив.

Гэвч оросын олон нийтийн санал тус асуудлаар одоогоор нийцэхгүй байна. Гол мерний урсгалыг эргүүлэх нь байгаль орчинд нөхөж болошгүй хохирол учруулна гэж экологчид үзэж байна. Төслийн эдийн засгийн ашиг ч тод бус юм. Маргаан үргэлжилж байна…