ЕХ-ны гадаад хэрэг эрхэлсэн зөвлөл өнөөдөр Люксембургт хуралдаж Сири улсын ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг авсан хязгаарлагдмал арга хэмжээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Барууныхны үзэж байгаагаар дотоодын хавчлагад ашиглаж болох тансаг хэрэглээний бараа болон тоног төхөөрөмжийг экспортлохыг хориглох хоригууд шинэ арга хэмжээнд багтаж байгаа юм байна. Үүнээс гадна “хар дансыг” шинээр өргөжүүлж мэднэ. Одоо энэ “хар дансанд” ерөнхийлөгч Башар Асад болон түүний гэр бүлийнхэн, сирийн түшмэдүүд, бизнесменүүд зэрэг 162 хүн багтаад байна. Этгээр хүмүүсийг Европ тивд орохыг хориглосон ба банкан дахь дансууды нь битүүмжилсэн юм. Ер нь ЕХ, Сири улсын эсрэг 13 багц хориг арга хэмжээ аваад байна. “Залхаан цээрлүүлэлт зогсохоос нааш хязгаарлах арга хэмжээ болон хоригийг үргэлжлүүлэн авах болно гэж” ЕХ-ны гадаад бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Олон улсын хууль эрх зүйн талаас нь авч үзэх юм бол Сирийн эсрэг ЕХ нэг талын хориг арга хэмжээ авч байгаа нь хүлээн авах аргагүй зүйл гэж ОУ үзэж байгаа юм. Олон улсын хориг арга хэмжээ авна гэдэг нь НҮБ-ын АЗ-ийн онцгой эрх юм гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич үзэж байна. Хориг арга хэмжээний ямарч хэлбэр нөхцөл байдлыг улам муутгадаг гэж тэрээр тэмдэглэсэн байна.