Ойрын хоёр долоо хоногт багтаж БНАСАУ цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэж Өмнөд Солонгос улсын төр засаг үзэж байна гэж “Чосон ильбо” сонин мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын мэдээлж байгаагаар урьд нь хоёр удаа цөмийн туршилт хийсэн БНАСАУ-ын цөмийн талбар дээр шинэ хонгил барьсан нь хиймэл дагуулаас авсан зураг дээрээс харагдаж байна. Цөмийн зэвсэг хонгилд байх бүрэн магадлалтай бөгөөд түүнийг булсан байж магадгүй гэж засгийн газрын эх сурвалжаас  сонинд мэдээлсэн байна. БНАСАУ 4-р сарын 13-нд цаг уурын хиймэл дагуултай пуужин хөөргөсөн юм. Пуужин хөөргөсөн явдал нь АЗ-ийн зохих тогтоолыг зөрчиж байна гэж НҮБ-ын АЗ өнгөрсөн долоо хоногт эрс шүүмжилсэн билээ. Дэлхийн хамтын нийгэмлэг пуужин хөөргөсөн явдлыг шүүмжилсний хариуд  дахин өдөөн хатгах арга хэмжээ авах байх гэж хэд хэдэн улсууд болгоомжилж байна. 2009 онд ийм шүүмжлэлийн хариуд БНАСАУ хоёр дахь цөмийн туршилтаа хийж байсан билээ.