АНУ-ын Лос-Анжелес хотын нисэх буудлаас жижигхэн онгоц хулгайлахаар завдсан зэвсэглэсэн нэгэн эр өөрийнхөө бүтэлгүйгээс  болоод баригджээ. Хорин таван настай энэ эр буу гарган сүрдүүлж хоёр хүний суудалтай “Cessna” онгоцны түлхүүрийг авсан байна гэж британийн радио телевизийн Би-Би-Си корпорац өнөөдөр мэдээлсэн байна. Энэ онгоцны дугуйг нь зогсоол дээр дугуйн дор нь гол төлөв тавьдаг тоормозны колодкоор түгжсэн байжээ. Цагдаа нарыг ирхэд бүтэлгүй хулгайч онгоцны хаазыг нэмсэн боловч онгоц нь огт хөдлөөгүй байна. Ингээд онгоц хулгайлагч бууж өгсөн ба түүнийг агаарын дээрэм гэсэн зүйл ангиар шийтгэх юм байна.