ОУ-ын Орлов мужид тэтгэвэрийнхнийг өргөж авдаг анхны гэр бүлүүд бий боллоо. Хоёр өндөр настай эмэгтэйг хоёр гэр бүийнхэн асрамжиндаа авлаа. Өндөр настай хүмүүст үйлчилдэг ажлын ийм хэлбэр үйлчилж байгаа ОУ-ын анхны бүс нутаг нь Орлов муж биш юм. Хөгшин настай хүмүүсийг өргөж авдаг ийм гэр бүлүүд манай улсын бусад бүсүүдэд гурван жил ажиллаж байна. Нийгмийн үйлчилгээний гэр бүлийн систем нь настай хүмүүст илүү таааламжтай нөхцлийг бүрдүүлж өгч байна гэж шинжээчид ярьж байна.

ОУ-ын өргөж авдаг гэр бүлүүд нь хөгшин настай хүмүүсийн байр болон нийгмийн ажилтнууд гэрээр нь үйлчилдэг зэрэг настай хүмүүст үйлчилдэг уламжлалт хэлбэрүүдтэй зэрэгцэн оршиж байна. Тэтгэвэрт гарсан хүн бүр настайчуудын интернатад нүүж очихыг хүсдэггүй. Цагын хуваарийн дагуу нийгмийн албаны ажилчдын үзүүлдэг тусламж нь хангалттай бус. Харин өргөж авдаг гэр бүл бол энэ байдлаас гарах хамгийн сайн арга юм. Хөгшин хүмүүст үйлчилж байгаа хүн түүнтэй цуг амьдарна гэсэн үг. Ингэснээр  гэр бүлийн уур амьсгалыг бий болгож байгаа нь маш чухал юм.

ОУ-ын олон бүс нутагт энэ төсөл маш хурдтай явсан юм. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө ийм өргөж авдаг гэр бүл тэдэнд хэрэгтэй юу, үгүй юу гэсэн асуулгыг хөгшин хүмүүсийн дунд явуулсан байна. Жишээ нь, ОУ-ын өмнө зүгт оршдог Астархань мужид явуулсан санал асуулга ийм гэр бүл хэрэгтэй гэдгийг харуулсан байна. Саналаа өгсөн хүмүүсийн дөрөвний нэг нь энэ төсөлд оролцоход бэлэн байна гэж хариулсан байна. Тэдний 150 нь өргөж авдаг гэр бүлд шууд очиход бэлэн байсан байна. Тэд ийм маягаар ганцаардал, орон сууцны болон ахуйн муу байдал, байнга арчлуулж байх шаардлага зэрэг асуудлуудыг шийдсэн байна. Сэтгэл судлаачдын үнэлгээгээр хөгшин настай хүмүүсийн дунд ганцаардлын асуудал нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал хоёрдугаар байранд ордог байна.

Сайн дураараа өөрсдийнхөө хөрш буюу танил настай хүмүүст тусалдаг гэр бүлүүд ОУ-д маш олон байдаг юм. Одоо тэдний үйл ажиллагаа хуль ёсны боллоо. Манай орны зарим нэг бүсүүдэд зохих хуулийг батлаад байна, зарим нэг бүсэд хуулийг батлахад бэлэн болоод байна. Өргөж авдаг гэр бүл гэсэн албан ёсны статустай болсон гэрийн эзэн мөнгөн тэтгэлэг авах юм. Хөгшин хүн болон шинэ “төрөл төрөгсөдийн” хоорондох харьцааг амьдрах нөхцөл, санхүүгийн асуудал болон бусад зүйлийг тусгасан гэрээгээр зохицуулах болно. Өргөж авах гэр бүл хөгшдийг маш нягт шалгаж авах юм байна. Хөгшин хүмүүсийг өргөж авах гэр бүлийн тухай нийгмийн төсөл ОУ-д маш сайн үр дүнтэй байна. Одоо энэ төсөл манай улсын шинэ шинэ бүс нутгуудад нэвтэрсээр байна.