Өнөөдөр Эх Дэлхийн олон улсын өдрийг дэлхий даяараа тэмдэглэж байна. Үнэхээр даяарчлалыг хамарсан энэ баярыг НҮБ-ын ЕА гурван жилийн өмнө тогтоосон юм. “Эх Дэлхий” гэдэг үг нь гариг дэлхий болон түүний эко системтэй хүний харьцааг илэрхийлэж байгаа гэж ЕА-н тогтоолд өгүүлсэн байна. Эх Дэлхийн өдөр нь манай гаригийн иргэн бүрт манай хамгийн том нийтлэг гэртээ талархал илэрхийлэх боломжийг олгож байгаа юм. Энэ өдөр хүссэн хүн бүхэн гудамж талбайгаа зүлэгжүүлэх, засаж янзлах үйлст оролцох боломжтой юм. Манай гариг дэлхий 4,5 тэрбум настай гэж эрдэмтэд тооцоолсон байдаг юм. Дэлхийг тойрч экватороор явган алхвал 40 мянган километр зам туулах хэрэгтэй болно.