ОУ-НАТО-гийн зөвлөл ГХЯ-дын сайд нарын түвшинд Брюссельд болж өнгөрлөө. Энэ ойн хуралдааны хүрээнд талууд ПДХ системийн талаар бага ч гэсэн амжилтад хүрэх сайхан боломж байлаа. Ялангуяа Чикагод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө энэ нь маш чухал байсан юм. Энэ систем нь ОУ-ын эсрэг чиглэгдээгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгөх Москвагийн үндсэн шаардлагыг эвслийн удирдлагууд ээлжит удаагүй үл хэрэгслээ.Энэ жил арван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа ОУ-НАТО-гийн зөвлөлийг нээхдээ түүнд оролцогчид баярын сэтгэгдэл төрүүлхийг оролдлоо.

ПДХ системийн тухай үндсэн асуудлыг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Расмуссен хөндөхдөө, “энэ систем нь ОУ-ын эсрэг чиглээгүй”, учир нь “ОУ нь эвслийн түнш билээ” гэж мэдэгдсэн байна. Бага хурлын төгсгөлийн мэдэгдэл нь тийм ч баярлахаар байсангүй. Үндсэн асуудлыг хоёр цаг хэлэлцсэн тайлбарт, бид чинь түншүүд шүү дээ, гэвч... гэсэн үгүүд байлаа. Цааш нь тодорхой шаардлагуудыг дурдсан байлаа. Расмуссений үзэж байгаагаар ПДХ европын системийн асуудлаар ОУ-д угтан тосох алхам хийхэд Гүрж улс л саад болж байна. 

Чикагод болох дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэрэг болон афганы асуудлыг сайд Лавровтай хэлэлцснээс гадна талуудын хооронд хадаглагдаж байгаа зарчмын санал зөрөлдөөнийг авч үзлээ. Эхний ээлжинд Гүржийн асуудал. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн тэр л хилээр нь тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг бид дэмжиж байгаа юм. ПДХ системийн тухай асуудлаар ургаш ахих явдал бол одоо хүртэл зөвшилцөөнд хүрч чадахгүй байгаа асуудал юм. Баталгааны тухай болгоомжлолыг арилгах хамгийн сайн арга бол хамтын ажиллагаанд шууд оролцох явдал юм. Мэдээлэл солилцох нэг юмуу хоёр төв байгуулахыг бид санал болгож байгаа юм. Энэ хүрээний хэмжээнд мэдээлэл солилцож, гарч болох аюул заналын хир хэмжээнд үнэлгээ өгч болно. Энэ хэрэгсэлийн тусламжтайгаар ОУ манай систем түүний эсрэг чиглээгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж тэр ярилаа.

ОУ-ын эсрэг чиглээгүй гэсэн хууль ёсны бичгэн баталгаанаас өөр ямарч хэлбэр Москвагийн шаардлагыг хангахгүй гэж Сергей Лавров мэдэгдээд: «Эдгээр үгүүд маш чухал бөгөөд бид анхааралтай сонсож байна. Тэгэхдээ итгэж байгаа ч шалгаж бай гэсэн үг байдаг даа. Цэргийн үйл хэрэгт амлалт болон санаа зорилго чухал биш нөөц бололцоо чухал байдаг. Бидний эсрэг чиглэгдээгүй гэсэн бичгэн баталгаа хэрэгтэй болохоос улс төрийн батлан илэрхийлэл хэрэггүй» гэж тэр хэллээ.

Болж өнгөрсөн Зөвлөл үндсэн асуудлаар талуудын байр суурийг ойртуулсангүй. АНУ-д энэ намар болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ сэдвээр амжилт гарна  гэж хүлээх хэрэггүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Москвад 5-р сарын 3-4 болох цэргийн шинжээчдын тусгай бага хурал техникийн шинжтэй болох бололтой. Зөвлөлийн хуралдаан дээр сирийн асуудлыг бас хэлэлцлээ. АНУ болон Турк улсуудын ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ хийсэн хоёр талын уулзалт дээр Лавров энэ асуудлыг жишээтэйгээр хэлэлцлээ. Сирийн асуудлыг шийдэхдээ жирийн тогтолцоот үзлийг хэрэглэх аргагүй гэж хэвлэлийн бага хурлын үеэр оросын сайд онцоллоо.

Үзэгч, уншигч, сонсогчидод “жирийн” тогтолцоот үзлийг номлох хэрэггүй. Сирийн “муу муухай” дэглэмийнхэн өглөө бүр хотод танктай орж ирээд л хэнийг ч өдөөн хатгаагүй жирийн жагсагчдыг буудаад л байгаа гэж бодох хэрэггүй. Харин байдал нилээд хүнд байна. Гаднаас зэвсэг авч байгаа зэвсэгт бүлэглэлүүд алан хядах ажиллагаа үйлдэж байгаа тухай мэдээ багагүй байна. Үүнийг НҮБ-ын АЗ хүртэл шүүмжилсэн шүү дээ. Сирийн чөлөөт арми гэгч туркын нутаг дэвсгэр дээр байгаа дүрвэгсэдийн лагерийн статусыг буруугаар ашиглаж тэнд амраад дараа нь сирийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү дайрч бууддаг байна гэж саяхан туркын хэвлэлд бичсэн гэж Лавров ярилаа.

Афганы чиглэл дэх ОУ, НАТО-гийн хамтын ажиллагаа нь харилцан ажиллагааны хүрээн дэх хамгийн амжилттай хэсэг болоод байна. Эхний ээлжинд энэ нь НАТО-гийн хүчний цэргийн бус ачааг нутгаараа дамжин өнгөрүүлхийг ОУ зөвшөөрсөн явдал юм. Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар 40 мянга гаруй контейнер явуулаад байна. Оросын Ульяновск хотын баазаар хослуулсан дамжин өнгөрүүлэлт хийх тухай хэлэлцээрт амжилт гараад байна. Тоног төхөөрөмж болон техникийг цэргийн албан хаагчгүйгээр нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэлд шилжүүлэн байрлуулахыг хэлж байгаа юм. Хамтын ажиллагааны энэ чиглэлд хүртэл тохиролцож чадахгүй зөрчилдөөн гарсаар байна. НҮБ-ын цэргийн хүчний хангамжинд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа ачааг дамжин өнгөрүүлэх боломжийг Москва тавьж өгч байна гэж Сергей Лавров онцлон тэмдэглэсэн байна.

 Олон улсын хүчний үйл ажиллагаанд оруулж байгаа ОУ-ын хувь нэмэр Афганистанд хэдхэн офицер явуулж байгаа орнуудын хувь нэмрээс хамаагүй илүү байгаа биз дээ. Гэхдээ л Афганистанд үйл ажиллагаа явуулж байгаа орнуудын уулзалтад ОУ-ыг байнгын үүднээс оролцуулахгүй л байгаа юм гэж сайд хэлсэн байна. Өнгөрсөн зөвлөлийн явцад эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Чикагогийн дээд хэмжээний уулзалтын үеэр иймэрхүү уулзалтад ОУ-ыг оролцохыг урьсан гэхдээ энэ нь нэг л удаагийнх юм. Энэ бүгдийг тооцож үзсний үндсэн дээр бид ОУ-ын оролцооны түвшин, хэлбэрийг авч үзэх болно гэж оросын ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэлээ.