Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс өргөн шүүмжлэлд өртсөн хойд солонгосын пуужин хөөргөлтийн дараа Хятад, БНАСАУ хоёр анх удаа өндөр хэмжээний төлөөлөгчдөө Бээжинд бямба гаригт уулзууллаа. Хоёр намын “стратегийн” хэлэлцээрийг явуулахын тулд хятадын коммунист намын олон улсын хэлтэсийн тэргүүн Ван Зяжуй, Солонгосын Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны эрхлэгч Ким Ен Иртэй уулзсан гэж хятадын ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Ирж байгаа мэдээнүүдээс хархад хоёр тал өргөн хүрээтэй асуудал тэр дундаа “солонгосын хойг дээрх нөхцөл байдлын талаар хятадын болон хойд солонгосын намуудын хамтын ажиллагаа, харилцан сонирхолтой байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар” харилцан санал солилцсон байна. Харин хойд солонгосын пуужин хөөргөсөн асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.