“Сири улсад болж байгаа цуврал үйл явдлыг гэдэргэ нь буцааж сөргөлдөөн, хүчирхийллээс улс төрийн урсгалд оруулахад ОУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ”. Сири улсад явуулах ажиглагчдын бүлгийг батлаж өгсөн оросын төсөл дээр суурилсан 2043-р тогтоолыг АЗ-ийн хуралдаанаар санал нэгтэй баталсны дараа НҮБ-ын дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин бямба гаригт сэтгүүлчидэд ингэж мэдэгдсэн байна. Сирийн асуудлаарх ОУ-ын байр суурийг харлуулахыг олноороо оролдож байсан ч гэлээ сирийн асуудлаарх Москвагийн байр суурь олон улсын өргөн дэмжлэг хүлээж байсан юм гэж оросын дипломатч хэлсэн байна. НҮБ-ын АЗ бямба гаригт 300 цэргийн ажиглагчдыг Сири улсад явуулах асуудлыг шийдсэн бөгөөд тэдний дунд оросын 4 офицер оржээ.