Орос, Хятад улсууд Шар тэнгист хамтарсан хээрийн сургуулиа эхэллээ. Тэнгисийн харилцаа холбооны аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах үйлдлийг сургуулилж байна гэж ОХУ-ын БХЯ мэдээллээ. Энэ хээрийн сургуульд оросын талаас пуужинт аврага онгоц “Варяг”, “Адмирал Виноградов”, “Маршал Шапошников” завь эсэргүүцэх том хөлгүүд оролцсон Номхон далайн флотын бүлэг, Хойд флотын “Адмирал Трибуц” завь эсэргүүцэх том хөлөг онгоц болон хөлөг онгоцны хангамжийн албаныхан оролцож байна. Хээрийн сургууль 4-р сарын 27-нд өндөрлөнө. Орос, Хятад улсууд хамтарсан хээрийн сургуулийг байнга хийж байгаа юм. Хамгийн өргөн хүрээтэй сургууль 2005 онд болсон юм. Тэр үед хятадын талаас 60 гаруй хөлөг онгоц, усанд шумбагч онгоц оролцсон ба оросын талаас 10 орчим хөлөг оролцсон юм.