Хүндэт нөхөд өө!Бид та бүхнийг Оросын төдийгүй дэлхийн үнэхээр хосгуй өнцөг буланд аялахыг уриж байна. Өрнөд,Дорнодын соёл бус нүтгийн баялаг түүхэнд гайхамшигт арга маягаар нийцэн сүлбэлдсэн байна. Эндхийн байгалийн янз янзын өвөрмөц байдал бишрүүлдэг. Их Монгол улсыг ундэслэн байгуулагч Чингис хаан  хүн эндхийн байгалийн байдалд хөндлөнгеөөс оролцохыг хориглосон билээ. Хойч үеийнхэн энд тайван сайхан амарцгааг гэсэн байх. Ингээд Зүүн Сибирийн нарлаг сайхан БНБуриад Улсад тавтай  морилно уу!

БНУлсын нийслэл Улаан Үд хотын нисэх онгоцны буудал зочдыг чухам ийм бичээсээр угтаж байна. Буриад бол үнэхээр нарлаг орон шуу. Хөндий, хотгор бүхий уулархаг гадраг нь сайхан урин  агаартай болгожээ. Буриад цэлмэг өдрийн тоогоор  Оросын өмнөд бүс нутгаас давж байна. Энд Монгол улсын нэгэн адил жилд бараг 200 өдөр  нарлаг сайхан байна. Өвөл хүйтэн, зун хуурай халуун.Зуны халуун өдөр дэлхийн хамгийн гүнзгий гайхамшигт Байгал нуурын хүйтэвтэр усанд сэлэхэд юутай сайхан юм бэ! Байгал бол жуулчдын сонирхолыг татсан эндхийн гол объект билээ. Гэвч тэр даруй тийшээ явах хэрэггүй. Эхлээд  өөр дурсгалыг сонирхон үзэж, нуурыг ариун гэдэг уугуул хүн амын түүх, соёлтой танилцаж болно. Байгал нуурын  өвөрмөц байдлыг танин мэдвэл  Байгалтай хийх учрал илүү сонин чухал болно.

Буриадын нийслэл Улаан Үд хот Сэлэнгэ, Үд хоёр голын бэлчирт оршдог. ХУ11 зуунд оросын газар эзэмшигчид Улаан Үд болон сибирийн өөр олон хотыг үндэслэн байгуулсан юм. Оросын казакуудын отряд Үд голын адагт хадтай өндөр эрэг дээр жижиг модон байшин барьж, «Үдийн казакуудын өвөлжөөн» гэж нэрлэжээ. Буриадын орчин цагийн нийслэлийн хөгжил үүгээр эхлэв.

Гол дурсгалыг хотын төвд очингуут үзнэ. Владимир Лениний том толгойг төв талбайд байрлуулжээ. Толгой хүзүүнээсээ зулгай хүртэл бараг 9 метр байна. Энэ нь дэлхийд хамгийн томд ордог Лениний хөшөө юм. Орон нутгийн оршин суугчид  хөшөөний дэргэд уулзах уламжлалтай. Жуулчид гайхаж, дэргэд нь зургаа авахуулдаг. Зам гараад  хөгжимт усан оргилуур бүхий театрын талбайд шилжинэ. Дуурь бүжгийн театр эндээс холгүй оршдог.

Буриадын нийслэлийн зочид үндэсний музейд очвол зохино. Музейн буддын урлагийн бүтээлийн цуглуулга Орост хамгийн томд ордог. Эдгээр нь Хятад, Монгол, Балба мэдээжээр Буриадын бурхны баримал, шашны ёслолын эд зүйл зэрэг билээ. ХУ11 зууны сайн хадгалагдсан 76 шаштир, зураг бүхий Түвдийн эмнэлгийн атлас бол музейн гол нандин үзмэр юм.

Орой Улаан Үдийн төв гудамжаар зугаалах сайхан. Жижиг тухтай ресторан олон. Залуучууд шөнийн цэнгээний газарт зугаалах боломжтой. Харин сайхан  нойрсоод  аялалаа үргэлжлүүлсэн нь дээр байх. Нийслэлээс өөр газарт ч үзмээр олон зүйл байгаа.

Нэрд гарсан Иволгиний дацан Улаан Үдээс дөнгөж 30 км зайтай оршдог. Энэ нь 1945 онд Сталины зөвшеөөрлөөр барьсан Оросын буддын хийд хүрээ билээ.Итгэл хамба дацангийг дэлхий даяар алдаршуулав. Огт муудаагүй түүний цогцос энд хадгалагдаж байна. Хамба лам одоогоос 80 гаруй жилийн тэртээ жанч халсан боловч цогцос нь огт муудаагүй яг л амьд хүнийх шиг байна хэмээн шинжээчид тэмдэглэжээ. Ламтны цогцосыг Иволгиний дацаны дэргэд барьсан дуганд залав. Хэдхэн лам  ламтан дээр очих эрхтэй. Харин буудын шашны баяраар хамба ламын цогцосыг дуганаас гаргадаг. Ийм өдрүүдэд дэлхийн олон мянган буддын шажинтан Иволгиний дацанд очдог.

Алжааж ядарсан бол онгон байгалтай Буриадад очоорой. Тус БНУлс бүх оросын амралт сувиллын газар гэгдсэн. Буриад 360 рашааны булагтай. Олны сонирхолыг татсан рашаан устай булаг Тункины үндэсний байгалийн нөөцийн газрын үзэсгэлэнт  хөндийд оршдог. Энд ирсэн жуулчид  «Соён» амралтын газар буюу хувийн тохилог зочид буудалд бууна.

Анхны амралт  сувиллын газар бүр 1928 онд Рашаанд байгуулагджээ. Эдүгээ 60 орчим амралт сувиллын газар, зочид буудал ажиллаж байна. Рашаанд усыг хоолойгоор дамжуулж байна. Рашаан сульфат, кальций, магнитай гэж «Рашаан» сувиллын газрын  ерөнхий эмч Людмила Полянская хэлээд

«Халуун ч, хүйтэн ч рашаан энд байгаа. Энэ нь маш ховор үзэгдэл хийгээд оросын халуун рашааны ганц булаг билээ. Рашаан ходоод, зүрх, судаст тустай» гэв.

Нүдний өвчин анагаах булаг ч энд бий. Булгийн усан бараг нэг км гүнээс дээшээ оргилон гардаг.Үндэсний байгалийн нөөцийн газрын үзэсгэлэнт өнцөг булангийг  дамжин гарах эрүүл мэндийн экологийн нарийн зам гэгч Рашаанаас эхэлдэг.Том хотын оршин суугчид буриадынх шиг экологийг мөрөөдөхөөс л өөр аргагүй. Энэ бүс нутаг экологийн аялал жуулчлалд маш таараж байна гэж БНБуриад Улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын хэлээд

«Байгал бол дэлхийд нэрд гарсан бренд мөн.Бид гурван жилийн өмнө нийгмийн судалгаа хийгээд дэлхийн гурван оршин суугчийн нэгэн нь Байгалд очих хүсэлтэй байгааг илрүүлэн мэдсэн. Буриад бол дэлхийн цэвэр агаартай цөөнхэн өнцөг булангийн нэг» гэв.

Байгалийн дархан цаазтай газар Буриадад хаа сайгүй байдаг. Забайкальский байгалийн нөөцийн газарт жуулчдыг чийрэгжүүлэх бүсийг байгуулжээ. Үндэсний байгалийн нөөцийн газарт зочид буудал барихийг хориглосон учир  усан дээр ботель хэмээх зочид буудал барьж байна. Байгалын бас нэг нэр алдартай газар-Могойн (Змеиная) тохой энд оршдог. Могойн тохой булгаараа алдаршсан. Хоргүй могой заримдаа тэнд харагдах учир могойн гэжээ. Булгийн усан анагаах шинж чанартай.

Могойн булангийн хавьд амраад Улаан Үдээс холгүй Ацангат хөндийд байдаг «Талын нүүдэлчин» хэмээх аялал жулчлалын угсаатны зүйн цогцолборт очно. Энэ нь Буриадын нүүдэлчдийн  ахуйн байдал, ёс заншилтай танилцаж болох сайхан нутаг билээ. Цогцолборын бүх ажилтан үндэсний хувцастай хийгээд хэд хэдэн гэр дэвсгэр нутагт нь байгаа. Жуулчид буриадын хурим хийх  ёслолтэй танилцаж,үндэсний тоглоом тоглож, ёохор бүжиг бүжиглэж, байт харвааны тэмцээнд оролцоно. Энд зочдыг дан үндэсний хоолоор дайлдаг. Хөдөөгийн сүүний бүтэгдэхүүн, талх, хонины мах зэрэг хоол тэдгээрийн дотор байна.

Тэгээд Байгал руу явна. Энэ нь эртний бараг 1,5 км гүн том нуур юм. Байгал нуурын талбай европын хэд хэдэн улсын нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Дэлхийн цэнгэг усны бүх нөөцийн тавны нэгэн нь Байгалд ногдож байна. Зөвхөн энд байдаг эпишур хэмээх жижигхэн хавч Байгалын усыг маш цэвэр тунгалаг болгож байна. Хавч нуурын усны нэг ёсны шүүр болж, нян, заамагаас цэвэрлэж байна. Байгал нуур маш тунгалаг устай болохоор бүр 40 метр гүнд юу байгааг харж болно.

Манай аялалын төгсгөлд Байгалийн нэрд гарсан омоль загасыг сонирхуулая. Загасыг эрэг дээр нь утаадаж  халуун дээр нь шууд худалдаж байна. Хотын нийтийн хоолны газарт очвол бага зэрэг  давсласан  ба  хүйтнээр нь  утаадсан загасыг захиална. Ямар  аргаар боловсруулсан ч омоль маш амттай.

Гэрэл зураг