Саяхан «Дискавери» америкийн олон удаа ашигладаг сансрын хөлөг Канаверал хошуунаас Вашингтон руу сүүлчийн нислэг хийлээ. Түүнийг үзмэр болгон Смитсоновын хүрээлэнгийн  Үндэсний нисэх хүчин, сансар судлалын музейд  байрлуулна. «Дискавери»  анхны нислэг бүр 1984 онд хийжээ. Түүнээс хойш дэлхий орчмын тойрог замд 39 аялалд оролцсон байна. Энэ завсар «Дискавери»  тойрог замд 365 өдөр байж, дэлхийг 5830 удаа тойров. Сүүлчийн нислэг нь 2011 оны 3-р сарын 9-нд амжилттай болж дууссан юм. Ашиглахаа больсон бүх олон удаа ашиглах сансрын хөлгийг америкийн музейд байрлуулна. Space Shuttle хетелберийг хэрэгжүүлж дусснаас хойш  оросын «СОЮЗ» жолоодлогот сансрын хөлгөөр багийн гишүүдийг Олон улсын сансрын станцад хүргэх боллоо. Олон удаа ашиглах сансрын хөлгийн нөөц шавхагдаж дууссан хийгээд ийн сансрын хөлгийн  бэлтгэл, үйлчилгээ их хэмжээний зарлал шаардаж байгаа учир нислэгий нь зогсоожээ.   

Гэрэл зураг