Мөрдөн байцаах ажиллагааны тухай урьдчилсан мэдээ баримтуудаас харахад түлшний сав нь шатаж дэлбэрсний улмаас пакистаны «БОИНГ 737» онгоц сүйдсэн тухай Пакистаны нисэх хүчний удирдах газраас мэдээлэв. Bhoja Airline нисэх оноцны компанийн онгоц доошлох үеэрээ эрс доошлож эхлэсэн гэж Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын диспетчерууд мэдээлжээ. Буутал гуравхан минут үлдсэн үе мөчид онгоц дөнгөж 56 метр өндөрт цагт 450 км хурдацтай нисчээ.Дараа нь түлшний сав шатаж байна гэж нисэгч нь гэнэт мэдээлэв. Онгоц чиг жолоогүй болжээ. Байшингуудын дээвэр хараж нисч буух зурвасыг харахгүй байна гэж яаралтай буухад нь туслахыг гуйсан нисэгч диспетчерүүдэд мэдээлсэн байна.Тэгээд онгоц бас 15 метрээр доошлосон үеэр түлшний сав нь дэлбэрсний улмаас унав.