Энэ долоо хоногт Сири улсын байдлыг Москва, Бээжин, Вашингтон, Парист авч үзэж хэлэлцэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг байр суурийг НҮБ-ын АЗ тодорхойллоо. НҮБ-ын АЗ-ийн баталсан тогтоолын дагуу очих  ажиглагчдын ажиллах нөхцлийг хангахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бямба гаригт сирийн төр засагт уриаллаа. Энэ тогтоолын дагуу Сири улсад гал зогсооход хяналт тавих 300 хүний бүрэлдхүүнтэй ажиглагчдын бүлгийг илгээх ёстой билээ. Энэ бүлгийн гишүүдийг байрлуулах, ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг Сири улсын засгийн газраас НҮБ-ын АЗ шаардлаа. НҮБ-ын ажиглагчдын бүлгийг Сири улс руу нэн даруй явуулна гэж тогтоолд бас заасан байна.              

Москва сирийн сөрөг хүчинтэй хэлэлцээ хийлээ. Энэ нь тус улсад хямрал гарснаас хойшхи 5 дахь уулзалт боллоо. Ардчилсан өөрчлөлтийн төлөө Үндэсний зохицуулах хорооны төлөөлөгчид энэ удаа Орост  хүрэлцэн ирлээ. Нэрд гарсан хүний эрхийг хамгаалагч Хайсам Мана төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон юм. Айлчлал Башар Асадыг эсэргүүцэгчдийн найдварыг биелүүлжээ.

«Оросын засгийн газраас Сирид хүч хэрэглэх ажиллагааг зогсооход дэглэмийг итгүүлэх талаар нэн чухал үүрэг гүйцэтгэж мэднэ. Бид Үндэсний зохицуулах хороо болон Оросын засгийн газрын байр суурийг ойртуулж боломж зүйлийг олсон. Москва бид хоёр гадаадын цэргийн оролцлогыг хүлцэхгүй. Мөн ардчилсан шинэтгэлийг эрчимжүүлэх нь зайлшгүй чухал хэмээн хоёр тал үзэж байна» гэж Хайсам Мана хэллээ.

Бээжинд Сири  улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем хэлэлцээ хийжээ.БНХАУ Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэг явдлыг хүлцэхгүй хийгээд НҮБ-ын ажиглагчдын бүрэлдэхүүнд өөрийн төлөөлөгчдийг оруулж үйл ажиллагааг нь амжилттай болгоход туслах хатуу баталгаа  өгсөн юм. Үүний хамт Бээжин  Кофи Аннаны төлөвлөгөөг идэвхтэй биелүүлж эхлэхийг Дамаскаас шаардав. Тухайлбал цэргээ хуарангуудад нь буцааж, сөрөг хүчинтэй мөргөлдөлгүй хэлэлцээ хийж эхлэхийг шаардсан байна.

Гэвч байдлыг тогтворгүй болгох бас нэг шалтгаан байна гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн шинжээч Борис Долгов тэмдэглэн хэлээд

«Хамгийн гол нь  Сирид зэвсэгт бүлгүүдийг н хүчнээс санхүүжүүлэх ажиллагааг зогсоох хэрэгтэй.Хэт даврагсад Турк, Ливан улсуудаас Сирид шургалан шилжиж байна. АНУ ба Өрнөд Европын орнууд түүнчлэн Персийн булангийн хаант  улсуудаас зэвсэгт бүлгүүдэд дэмжлэг үзүүлж байна.  Энэ нь байдлыг тогтворгүй болгож байгаа гол хүчин зүйл» гэв.

Гадаадын бүх этгээд  Сирид гал зогсоосон эмзэг дэглэмийг дэмжих ёстой. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үүнд анхаарал хандуулав. Тэрээр Орос улсын жишээг дагаж, НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг биелүүлэхийн тулд сирийн янз бүрийн бүлэгт нөлөө үзүүлэхийг уриалаад

«Кофи Аннаны төлөвлөгөөг дампууруулахыг санаархсан этгээдүүд бий. Тэд дэглэмийг солихыг хатуу шаардаж, төлөвлөгөөг зарлахын өмнө энэ тухай өгүүлсэн. Санасандаа хүрэхийн тулд юунаас ч буцахгүй байна гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Тэд сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж, хэт даврагсадын ажиллагааг өөгшүүлж байна» гэв.

АНУ Сирийн байдлыг зохицуулахын тулд  шаардлага гарвал цэргийн ажиллагаа явуулж мэднэ гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдлээ. Гэвч одоогоор дипломат замаар хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг оролдож байна гэж тэрээр онцлов. Энэ нь НАТО ойрын үед Сирид цөмрөн орж болзошгүй гэсэн үг хэмээн ажиглагчид дүгнэв.

Сири улсаас нутаг дэвсгэрий нь буудсантай холбогдуулан Турк НАТО эвсэлтэй зөвлөлдөнө гэж Анкара биш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон л мэдэгджээ.

4-р сарын эхээр Туркийн нутаг дэвсгэрт байгаа сирийн дүрвэгчдийн лагерийг сирийн зүгээс буудсан билээ. Энэ нь улс орны нь аюулгүй байдалд  халдсан хэрэг хэмээн Анкара үзжээ. Тус улс үүнтэй холбогдуулан НАТО эвсэлд хандах эрхтэй. Гэвч хандахгүй байна. Стратегитйн үнэлгээ, магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч дорно дахиныг судлагч Сергей Демиденко хэлэхдээ

«Турк улс хор холбогдолы нь урьдчилан харахын аргагүй  ажиллагааг санаачлахгүй байх. Нэгд тийм байна. 2-рт өрнөдийнхөн Сирид гарсан мөргөлдөөнийг цэрэг хэрэглэх замаар зохицуулах гээгүй. Цэргээ оруулвал Израилийн байдлыг тогтворгүй болгож мэднэ. Иймээс Турк улс НАТО эвсэлтэй зөвлөлдөж болзошгүй гэсэн мэдээлэл Сири улсын эсрэг мэдээллийн дайны хүрээнд багтаж байна» гэв.

Парист хийсэн Сирийн анд гэгч улсуудын ГХ-ийн 14 сайдын уулзалт Дамаскад дарамт шахалт үзүүлэх зорилттой байсан. Энэ уулзалт дээр Франц НҮБ-ын АЗ-ийн нэр хүндийг ашиглан Дамаскын эсрэг хоригийг чангатгах санал дэвшүүллээ. Гэвч Москва, Бээжин хоёрын байр суурийг харгалзан саналыг тоомсорлсонгүй. Орос, Хятадын төлөөлөгчид мөн уулзалт болон урьд Тунис ба Стамбулд хийсэн уулзалтуудад оролцохоос татгалзав.

Сирийн хууль ёсны эрх баригчдын төлөөлөгчидгүйгээр хуралдсан Сирийн анд гэгчид үнэн хэрэг дээр анд биш. НҮБ-ын АЗ-өөс сайшаан дэмжсэн Кофи Аннаны төлөвлөгөөнөөс өөр хямралыг зохицуулах механизм алга гэж Хятад Орос хоёр улс үзэж байна. Тэр тусмаа түвэг бэрхшээл тулгарсан ч төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Тухайлбал энэ долоо хоногт дэлхийн хамтын нийгэмлэг гал зогсоох дэглэмийг ажиглах НҮБ-ын ажиглагчдын тоог 300 хүртэл нэмэх асуудлаар зөвшилцсэн юм.