Москвад уламжлалт “Нави Тех-2012” байрлал тодорхойлох технологийн үзэсгэлэн зургаа дахь удаагаа нээгдээд байна. Энэ жилийн үзэсгэлэн   оросын хиймэл дагуулын байрлал тодорхойлох ГЛОНАСС системийг ашиглалтанд  оруулсанд зориулагдаж байгаа билээ.Шинжээчид энэхүү салбар нь одоогийн байгаа байрлал тодорхойлох GPS болон ГЛОНАСС системүүд эдийн засгийн  хамтын ажиллагааны чиглэлд ажиллах нь ирээдүйтэйг тэмдэглээд, үүн дээр европын Galileo болон  хятадын Compass компаниудыг нэмжээ.

Оросын нийслэлд хиймэл дагуулын байрлал тодорхойлох системийн ээлжит чуулганд оролцохоор дэлхийн 14 орны, 450 компанийг төлөөлсөн  1500 орчим хүн хүрэлцэн ирээд байна.  Байрлал тодорхойлох   хиймэл дагуулын системийн  хөгжлийн зорилтууд болон   түүн дээр үндэслэсэн шинэ үйлчилгээнүүдийг хөгжүүлэх  сэдвүүд нь хэлэлцэх гол асуудал аж.

Дэлхийн зах зээл эрчимтэй өөрчлөгдөж байгаа цагт Орос улс америкийн GPS системийн монопольчлолыг устгаж, өрсөлдөөн өрнүүлж  чадсан  бөгөөд байршил тодорхойлох үйлчилгээний салбаруудыг нилээд өргөтгөсөн юм.  Харин Орос улсын  хувьд бол өнгөрсөн жил бүрэн байгуулагдсан  ГЛОНАСС систем нь чухал шат юм гэж Засгийн газрын шадар сайд Владислав Сурков хэлсэн юм.

«Өнөөдрийн зургаа дахь чуулган нь бид ГЛОНАСС системийг бүрэн дүүрэн байгуулж чадсан гэж бахархалтай зарлан хэлэх тийм үед чуулж байна. Бид дэлхийн хэмжээнд өөрийгөө холбогдох үйлчилгээгээр хангаж чадах хоёр улсын нэг болсон юм.  Би та бүхнийг аливаа чиглэлд хамтран  ажиллахыг урихын хамт ЗГ-ын нэрийн өмнөөс болон өөрийнхөө өмнөөс манай ГЛОНАСС системийг хөгжүүлэхийг сонирхож буй хэн бүхэнд ажиллахад  нь сонирхолтой, төв тухтай  байлгахын төлөө бүхнийг хийх болно гэдгээ  амлая» гэж Владислав Сурков хэллээ.

ГЛОНАСС-ыг Орос улсад төдийгүй, Энэтхэг, Франц улсуд болон латинамерикийн зах зээл дээр   амжилттай   хэрэгжүүлж байна.Одоо үед  хөгжлийг зогсоож болохгуй бөгөөд  системийн загварчлалыг үргэлжлүүлэх нь хамгийн чухал  гэж  Оросын Холбооны сансрын агентлагийн тэргүүн  Владимир Поповкин тэмдэглээд

«Оросын хувьд бол ГЛОНАСС сансрын хамгийн урьтал систем.  Энэхүү систем нь улс орнуудын аюулгүй байдалд  харьцангуй нөлөөтэй бөгөөд оросын болон олон улсын зах зээлд   эрэлт хэрэгцээтэй  шинэтгэлийн бүтээгдэхүүн юм. Хоёрдахь зарчим- ГЛОНАСС-ын дохиог хэрэглэхэд  дэлхий дахин адил тэгш боломжтой  бөгөөд энэхүү үйлчилгээг  буцалтгүй тусламжаар үзүүлж байна. Гуравдахь зарчим –энэхүү системийг болон түүний тойргийн замын бүлэгийг болоод түүнийг байнгын  ажиллах чадвартай байлгахыг засгийн газар дааж байна» гэлээ.

Одоо улс байршлыг тодорхойлох системийн үндсэн гол захиалагч  байгаа юм. Төр ГЛОНАСС системийг онгоц, тэнгисийн хөлөг, голын тээвэр болон зорчигч тээврийн болон ачааны тээврийн хөлөг онгоцнуудад тоноглохыг санаачилсан. Оросын ГЛОНАСС  системийг байгуулагчид  өрсөлдөгч   хиймэл дагуулын системүүдтэй  ажиллахад бэлэн байна.  Энд европын ирээдүйтэй Galileo болон хятадын   Compass тухай ярьж буй юм. Хамтын ажиллагааны ирээдүйтэй талуудыг ярихын тулд тэднийг Москвад урьсан юм. Бусад орнуудад байрлалыг тодорхойлох систем байгуулж байгаа ижил мэргэжилтэнүүдийг болон  эдгээр системүүд өдөр тутмын амьдралд нэвтрэх нь ихээхэн шалтгаалдаг бичил электроникийн томоохон  үйлдвэрлэгчдийг ч урьж оролцуулсан юм.