Өнөөдөр Иракын нийслэл Багдад хотын баруун-хойд хэсэгт хоёр дэлбэрэлтийн уршгаар наанадаж 4 хүн амь үрэгдэж, 13 хүн шархдсан тухай АП агентлаг мэдээлэв. Эдгээр дэлбэрэлтийг гол төлөв лалын шийтууд суудаг Ишкук хороололд үйлджээ. Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр  анхны дэлбэрэлт  суудлын жижиг автобуст болов. Түүнээс хойш хэдхэн секунд өнгөрсний дараа дэлбэрэлт бас нэг энгийн машиныг эвдэв. Багдад, Киркук, Самарра хотуудад террорын ажиллагаа удаа дараа явуулсан тухай пүрэв гаригт мэдээлсэн билээ. Тэр үед 37-оос цөөнгүй хүн амь үрэгдэж, 150 гаруй хүн шархдсан юм. Суннит, шийт зэрэг Ирак улсын томоохон хоёр омгийн сөргөлдөөн тус улсын түгшүүртэй байдлыг гааруулав.