Өнөөдөр орос хэлний шалгалт оросын ба дэлхийн 85 хотод болж байна. Арга хэмжээнд оролцогчид зөв бичих, хэл зүй,цэг цэглэл зэрэг орчин цагийн орос хэлний дүрмийн мэдлэгээ харуулах ёстой. Энэ онд сэтгүүлч, зохиолч, утга зохиолын 12 шагнал хүртэгч Захар Прилепин эх бичгийг зохиожээ. Түүний цээж бичгийг Москва, Санкт-Петербург, Лондон, Парис, Берлин, Окленд, Ялта, Рига, Бостон, Алма-Ата, Кембриж, Крайстчерче, Базель  зэрэг хотод бичиж байна. Новосибирскийн улсын их сургуулийн оюутнуудын санаачилсан жил дутмын  шалгалтыг 9 дэх удаагаа зохион байгууллаа.