Хоёрдахь жилдээ тэмдэглэж байгаа  Дэлхийн циркийн өдрийн өмнө /4-р сарын 21/  Орос улсад циркийн урлагийн суут гавьяатнуудад   “Шаривари”-гийн шагналыг олгов.

Циркийн оддын шагнал олгох ёслол нь улаан хивсэн дээр, үзгэч олны  халуун алга ташилт болон уухайллын  дор болж өнгөрөв.  Бараг л Голливудын Оскарын шагнал гардуулах ёслол шиг л болов. Ингэхдээ “Шаровари”-гийн шагналыг  санаачлагчид энэхүү шагнал нь циркийн жүжигчдийн хувьд  киноныхны хувьд байдгийн нэгэн адил Оскар болохыг үгүсгэхгүй байгаа юм. Энэхүү шагналыг  олон улсын шагнал болох  ёстой гэж “Росгосцирк”нэгдлийн  захирал Александр Калмыков үзээд

«Цирк нь ямарч утгаараа, тэр ч бүү хэл сонгодог утгаараа олон улсын  урлаг гэдгийг ойлгох нь их чухал юм гэж калмыков яриагаа эхлэв. Тэрээр 1956 онд  зөвлөлтийн жүжигчид гадаадад аялан  тоглолтоо эхлэх үед, ЗГ-аас  хамгийн анх гадагшаа циркчдийг  явуулж байсан. Харин өнөөдөр Орос улсад циркийн хөтөлбөртэй 12-15 орны төлөөлөгчид ажиллаж байна гэж Росгосциркийн тэргүүн ярьж байна.  Жишээ нь, нэрт жүжигчин  Владимир Довейко  Москвад кенийн агаарын гимнастикчидтай  хамт номер тоглож байна. Хамгийн алдартай алиалагч Италийн Дэвид Лалибле өнөөдөр москвагийн  циркэд тоглож байна.  “Нарлаг” Олег Поповыг германчууд өөрийн алиалагч гэж тооцож байна.  Тэр Германд ажиллаж, амьдарч байна. Гэхдээ тэр Оросын иргэн, орос паспорттой» гэлээ.

Росгосциркийн захиралын дэлхийн хамгийн шилдэг алиалагч гэсэн италийн Дэвид Лалибле чухамдаа “Шаривари” шагналыг хүртсэн юм. Циркийн урлагтай ойр байдаг хүмүүст  “шаривари” гэж юу болохыг  тайлбарлахын хэрэггүй юм.  Харин бусад хүмүүст Александр Калмыков тайлбарлахдаа

«Шаривари бол өмнө үед олон тоглолтуудыг нээж байсан хүлээн авалт юм. Хөтөлбөрийн тухай төсөөлөлтэй байхын тулд бүхэлдээ, найруулагч тайзан дээр бүх жүжигчдийг урьж байсан  -энэ эхлэлийг  нэрлэдэг бөгөөд найруулагч жүжигчин бүрийг өөрийн номерын хэсгээс харуулахыг хүсдэг. Энэ бол шаривари» гэлээ.

Ийм шагнал авахыг циркийн захиралч хүсдэг. Энэ жил захирлуудын дунд уг шагналаар Анатолий Марчевский шагнагдав. Тэр Уралын томоохон хот болох Екатеринбургийн циркийн удирдагч.

«Екатеринбургэд жилийн турш   циркийг  оршин суугчдын 30 хувь ирж үздэг гэж  тэр ярьж байна. Нэг сая хүн амтай хотын 300 мянга -450 мянга нь циркэд ирдэг. Энэ бол манай цирк ардчилалтай, нэртэй, эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байгаа юм. Цирк хүүхдүүдэд дандаа үлгэр, харин томчуудад хүүхэд нас бэлэглэдэг» гэж Анатолий Марчевский хэллээ.

Манай одоогийн шагналтнуудын дунд  удам дамжсан нилээд  олон гэр бүлүүд байгаа.  Энэ бол Камелотын баатарын тухай домгоор болон орос худалдаачин, мөн Садко үлгэрээр  гайхамшигтай том шоунуудыг  зохиосон Аскольд Запашный байна.  Эсвэл эх, эцгээсээ зааны нууцыг өвлөж ирсэн, нэртэй заан сургагч Дементьев -Корнилов байна. Тэр уралдааны шагналыг хоёр ч удаа хүртэж байсан.

Монако вант улсын Стефанийгийн ивээл дор явагддаг   Дэлхийн циркийн холбоо “Дэлхийн циркийн” өдрийг бий болгосноор “Шаривари” шагналыг ч дэмжих  байх гэж  найдаж байна.