Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Исламабадын ойролцоо онгоц унаж, маш олон хүн хэлмэгдсэнтэй холбогдуулан Пакистаны ерөнхийлөгч Зардарид эмгэнэлийн бичиг явуулав. «Онгоц Исламабадын ойролцоо унаж, маш олон хүн хэлмэгдсэн тухай мэдээг бид гуниглан хүлээж авлаа. Пакистаны найрсаг ард түмний гай зовлонг хуваалцаж, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд гүн эмгэнэл илэрхийлж байна» гэж Оросын ерөнхийлөгч бичжээ. Өчигдөр Пакистаны томоохон Карачи хотоос нисч гарсан Boeing 737 онгоц Пакистаны нийслэл Исламабад хотоос холгүй унав. Наанадаж 138 хүн амь үрэгджээ. Онгоц Чаклала цэргийн нисэх хүчний баазаас холгүй нийслэлийн дэргэд орон сууцны хороолол дээр унажээ. Бүхээгийн бичлэгийн хэрэгслүүдийг олж илрүүлсэн байна.