«Номын сангийн шөнө» хэмээн нэрлэсэн хосгүй үйл ажиллагаа урьд шөнө Орост болж өнгөрлөө. Түүний хүрээнд улс даяар олон номын сан ууд хаалгаа сонирхон ирэх хүмүүст нээв.Тэд ном уншиж, номын сангийн байдалтай танилцах төдийгүй кино, концерт үзэж, мастер-класс ба зохиолчидтэй хийх уулзалт, оюуны тоглоомд оролцлоо. Дашрамд хэлэхэд номын сангууд шөнөжин ажилласан учир арга хэмжээг «Номын сангийн шене» гэсэн. Энэ нь оросын оршин суугчид ажлынхаа дараа номын санд очсон гэсэн үг билээ.

Номын сангаас гадна музей, үзэсгэлэн, хэвлэлийн газар, утга зохиолын нийгэмлэг, номын дэлгүүрүүд үйл явдлыг сонирхов. Уламжлалт зохиосон тоглоом, уран зохиол-түүхийн шоу зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион явуулжээ. Энэ онд Калининградаас Красноярск хүртэл  оросын янз бүрийн хотын 750 гаруй байгууллага арга хэмжээнд оролцов.

Энэ шөнө номын сан бүр өөрийн хөтөлбөртэй байсан. Жишээ нь Москвад Некрасовын нэрэмжит номын сан «ЗХУ-д буцая» гэсэн уриан дор  хөтөлбөрөө хэрэгжүүллээ. Энд эртний машины үзэсгэлэнг гаргажээ. Ирсэн хүмүүс зөвлөлт үеийн унд ууж, бэлэг дурсгалын зүйлээр шагнах тусгай тэмцээнд оролцов. Санк-Петербургийн номын сангууд английн адал явдлын кино зохиолын үдэшлэг  болон петербургийн үлгэр домгийн сэдэвт лекц, номын хавчуургын үзэсгэлэнг зохион байгуулжээ. Тула хотын номын сангууд «Зөв бичих нь моод болсон» уриан дор ажиллажээ.

2011 онд Facebook олон нийттэй харилцах сүлжээний идэвхит бүлэг «Номын сангийн шөнө» арга хэмжээг санаачлав. Гол зорилго нь оросын оршин суугчдын анхаарлыг ном зохиолд хандуулах, тааламжтай үед номын сангаар орж, соёлд хамаарагдах боломж том хотуудын оршин суугчдад олгоход оршино. Харамсалтай нь сүүлийн үед залуучууд  маш их хэмжээний мэдээлэл Интернетийн сүлжээний тусламжтайгаар авч номын санг сонирхохоо болив. Иймээс мөн арга хэмжээний хүрээнд номын санг ер бусын талаас харуулах сонирхолтой үйл явдал болсон билээ.

Оросын аль ч оршин суугч орой сонирхсон музейд очих «Музейн шөнө» таван жил амжилттай явагдснаас хойш «Номын сангийн шөнө» арга хэмжээг санаачласан юм.  

Гэрэл зураг