4-р сарын 13-ны өдөр Тончан-ни полигоноос  БНАСАУ “Ынха-13”  пуужин хөөргөсөн боловч, амжилтгүй болсон юм. Гэтэл бас нэгэн баллистик пуужин мөн полигон дээр байгаа тухай өмнөд солонгосын  эх сурвалжууд мэдээлжээ.  Энэхүү  хөөрөлтийг дэлхий дахинд буруушаасан төдийгүй НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-д хандаж  бүх цөмийн хөтөлбөрүүдээ  зогсоохыг шаардсан юм. Хариуд нь Умард Солонгос  цөмийн туршилтуудаа түр зогсоож, оронд нь АНУ-аас хүнсний тусламж авахаар тохиролцсон 2-р сарын гэрээгээ цуцлав.

Бүс нутагт байдал улам даймжирна гэж  хүлээх болж байна уу? Цаашид Пхеньян болон бүс нутгийн тэргүүлэгч тоглогчдын  хооронд харилцаа хэрхэн өрнөх бол? Эдгээр асуудлуудыг оросын болон америкийн шинжээчид  РИА-Новости агентлагт болсон  Москва-Вашингтон теле-гүүрийн үеэр хэлэлцсэн юм.

Сүүлийн үед БНАСАУ-ын удирдлагын хийж байгаа бүхэн, ялангуяа, пуужин хөөргөсөн нь дэглэмийг хадгалах гэсэн зорилготой гэж  америкийн шинжээч, Брукинсийн хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан  Роберт Коэн үзээд

«Хөөрөлт амжилттай болсон бол Умард Солонгосын удирдлагад  тус улсын цэргийнхэнтэй уян хатан байж, хэлхээ холбоог бэхжүүлэх байсан.  Ойрын ирээдүйд Ким Чен Ын  өөрийн үйл ажиллагаанд бие даасан байдалтай байна.  Харин  тэр өөрийн эцгийнхээ  хүсэж байсныг гүйцэлдүүлж хараахан чадахгуй нь. Хиймэл дагуул хөөргөхийг Ким Чен Ир төлөвлөж байсан юм» гэлээ.

Оросын шинжээч, Алс-Дорнодын  судлалын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Константин Асмолов үүнээс  эсрэг бодолтой байна. Тэрээр, БНАСАУ нь пуужин хөөргөж, АНУ-ын болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хандлагуудыг  шалгаж байсан гэж үзэж байна.  Яагаад гэвэл, Пхеньяны үзэж байгаагаар, пуужин тус улсын хөдөө аж ахуйн хөгжилд нэн шаардлагатай цаг уурын хиймэл дагуулыг тээж явсан. Ингэхдээ аливаа орон сансрыг энхийн зорилгоор ашиглах эрхтэй гээд

«Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлыг  шийдвэрлэхэд хоёр талын бие биенээ гэсэн  хөдөлгөөн байх ёстой. Гэрээнд зааснаар бүх оролцогчид адилхан үүргээ биелүүлэх ёстой юм.  Одоо өрнөдийнхөн Хойд Солонгосыг  туйлын алсан хараагүй, дэлхийн там гэж үзэж байна. Тиймээс яриа хэлэлцээрийг буулт хийх маягаар хийх нь Хойд Солонгосыг харин бүр хурц үйлдэлд хүргэж мэдэх юм» гэж Константин Асмолов хэллээ.

Оросын болон америкийн шинжээчид ойрын үед БНАСАУ болон   дэлхийн хамтын  нийгэмлэгт ямар нэгэн өөрчлөлтүүд гарахгүй гэдэгтэй санал нэгдэв.

Роберт Коэний үзэж байгаагаар,  ойрын хэдэн саруудад улс орнуудад   өөрчлөлтүүд огт хэрэггүй аж. АНУ болон Өмнөд Солонгост сонгуулийн кампанит ажлын үе, Хятад улсад эрх баригчид солигдоно,  тэгэхээр хэн ч байдал  “замаас гарахыг” хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг БНАСАУ-ын хувьд статус-кво буюу өмнөх байдлыг хэвээр дэмжихийг   хүсэх болно.

Константин Асмолов ч гэсэн БНАСАУ-д эрс шинэчлэл гарах үндэслэлийг олж харахгүй байна. «Бүх хэлбэлзэлүүд нь нь тодорхой хонгилын хүрээнд явж байна. Яагаад гэвэл,4-р сарын 13-нд хөөргөсөн  баллистик пуужин  өмнө нь 2006, 2009 онд давтагдаж байсантай адил, бүх нийтийн дургүйцлийг хүргэсэн.  Тийм ээ, БНАСАУ өөрийн сүр хүчтэйг  харуулах  гэсэн жагсаалууд,магадгүй ямар нэгэн дохио зангаанууд байх л байх, гэхдээ бүх хүчний хариу реакцыг харин ч нэг  урьдчилан тааварлууштай юм.  Яагаад гэвэл, одоогийн статус-кво нь дэлхийн тавцан дээр бүх тоглогчдод нийцэж байгаа» гэж Константин Асмолов тэмдэглэлээ.

Бас нэгэн хөөрөлт хийхээр  бэлтгэгдэж байгаа тухай мэдээллийг хиймэл дагуул батлаж байгаа төдийгүй мөн л 2009 оны үзэгдэл давтагдахаар үйл явдал өрнөж байна.