Афганистаны үндэсний армийг ивээн тэтгэхэд 2014 оноос хойш жил дутам 4 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж НАТО эвслийнхэн Кабулд амласан билээ.Гэвч  амласан хөрөнгийнхөө дөнгөж дөрөвний нэгийг олгож болзошгүй. Брюссельд  НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын  сайд нарын хуралдаан дээр энэ тухай мэдээлжээ. Үлдсэн хөрөнгийг хаанаас авах вэ? «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Пётр Гончаровын тайлбарт эл сэдвийг үргэлжлүүлэн бичжээ.

Ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-тай гарын үсэг зурах гэж байгаа стратегийн хамтын ажиллагааны тухай гэрээнд санхүүгийн тусламжийн тов тодорхой хэмжээг дурдахыг шаардсан нь учиртай. Амласан 4 тэрбумээс  ядаж  хоёры нь өгөөрэй.Гэвч ийм тусламж баталгаатай үзүүлэх хэрэгтэй хэмээн тэрээр үзэж байна.

Кабулд санал болгосон Барак Обамагийн төлөвлөгөөний дагуу 2014 оноос хойш Афганистанд  арми, цагдаагийн хүчний хэрэгцээг хангахад нь тусламж үзүүлэх ёстой. НАТО-гий гишүүн орнуудаас жил дутам 4 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэжээ. Эхлээд Цагаан ордон энэ тусламжийн 25 хувь өөрөөр хэлвэл жил дутам 1 тэрбум доллар олгохоор шийджээ. Брюссельд Их Британи АНУ-д нэгдсэн юм. Арван жилийн турш жил дутам 110 сая доллар олгоно гэж Лондон амлав. Эвслийн гишүүн өөр улсууд одоогоор үг дуугүй байна. Байдлаас харахад Цагаан ордон үлдсэн 3 тэрбум долларыг тэдгээрээс албадан авах бололтой. Харин энэ нь амаргүй хэрэг юм. Үүнтэй холбогдуулан хэдэн шалтгааныг дурдаж болно.

1-рт европынханд одоо мөнгө хөрөнгө өөрсдэд нь дутагдаж байна. Эхлээд Грекийг авравал зохино. Гэсэн ч үүнд ч мөнгө хүрэхгүй байна. Тэгвэл Афганистан хүлээж л байг.Авилгал өөр шалтгаан болсон. Энэ нь  Афганистаны дотоод байдалтай холбоотой асуудал юм. Оросын шинжээч Новосибирскийн их сургуулийн профессор Владимр Пластун хэлэхдээ

«Афганистанд хөрөнгө мөнгөний зарцуулалтыг бараг хянаж шалгахгүй байна гэж европынхон үзэж байна. Өрнөдийн ба бусад улс, хувийн сангаас Афганистанд үзүүлэх тусламж нэмэгдэх тусам хулгай гаарч байна» гэв.

Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа Афганистанд амжилттай болох нь эргэлзээтэй хэмээн Европ ч АНУ ч үзэж байна. Афганистанд зарчмын хувьд ялалт байгуулж болно гэж Пентагоны ажилтнуудын дөнгөж тэн хагас нь үзэж байгааг саяхан явуулсан санал асуулгын үр дүн харуулав. Гэвч практик хэрэг дээр ялалт байгуулахад бараг хэн ч итгэхгүй байна. Европ Афганистанд үзүүлэх тусламжаа хязгаарлах бололтой гэж шинжээч Владимир Пластун үзэж байна. Тэгээд өнгөрсөн зууны 90-д онд олны мэдэх байсан ганц эх сурвалж үлдэнэ гэж тэрээр хэлээд

«Персийн булангийн хаант улсууд ба Саудын Арави  өрнөдтэй тохиролцож, афганистаны асуудлыг шийдвэрлэх төгсгөлийн үед нэгдэж мэднэ. Эдгээр улс  мөн зорилгоор талибуудын төлөөлөгчдийн газрыг Катарт нээсэн байх»  гэв.

Байдлаас харахад  улс орныхоо байдлыг  НАТО ба АНУ-ын эсвэл Саудын Арави,Катар улсуудын хөрөнгөөр хангах уу гэсэн асуудал  одоо Афганистанд тавигдсан байна. Энэ нь чухал асуудал билээ. Эвсэл ба АНУ-ын хөрөнгөөр хангах бол Лалын БНУлс хэвээр хадгалагдана. Саудын Арави, Катарын хөрөнгөөр хангавал Лалын Эмирт Афганистан улсыг сэргээж мэднэ.