Дэлхийн банк БРИКС-ийн орнуудын өөрийн хөгжлийн банк байгуулахыг эерэгээр  үнэлж байгаа бөгөөд үүнд  төслүүдийн санхүүжилтийг  нэмэгдүүлэх ирээдүйг харж байна.  Энэ тухай ДБ-ны Европ болон Төв Азийн асуудал хариуцсан   дэд ерөнхийлөгч Филипп Ле Уэру сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр нэмж хэлэхдээ, хөгжиж байгаа зах зээл өсөн нэмэгдэж байгаа төдийгүй тэдэнд төслүүдийг санхүүжүүлэх нөөцүүд шаардлагатай байна.  Өмнө нь ОХУ ын сангийн дэд сайд Сергей  Сторчак мэдэгдэлдээ, БРИКС нь хамтарсан банк байгуулах асуудлаар  ажлын бүлэг байгуулна гэжээ. Ажлын бүлэг нь, тухайлбал,   банкны удирдах зөвлөлийн бүтэц  болон шийдвэр гаргах дүрэм, түүний  мэргэжлийн бүрэлдэхүүн зэргийг хийж гүйцэтгэх юм.  Бүлгийг байгуулах тухай санаачилгыг Энэтхэг улс гаргаж, бусад орнууд ээнхүү саналыг дэмжив.