Пакистаны нийслэл Исламабадын орчим пакистаны  Bhoja Airline нисэх компаний “Боинг-737” онгоц сүйрэхэд 138 хүн амь үрэгджээ.  Энэ тухай баасан гаригт ЭФЭ агентлаг орон нутгийн Иргэний агарын удирдах газрын төлөөлөгч Ажмала Алигийн уламжилснаас иш татан мэдээлжээ. Нас барсан хүмүүсийн  118 нь зорчигчид. Түүнчлэн, багийн гишүүн 9 хүн болон онгоц унасан байшингуудын оршин суугч 11 хүн  осолджээ. Ажмала Алигийн хэлснээр,  тэдгээрийн дунд гадаадын хүн алга. Нөгөөтэйгүүр, Пакистаны полицын эх сурвалжийн мэдээлснээр, онгоц нь  Исламабад руу явдаг гол замаас 3 км зайтай  Хуссейн Абад тосгоны орон сууцны арван байшин дээр унасан аж. Онгоц Карачи-Исламабадын чиглэлд нисч байжээ.  Урьдчилсан мэдээгээр,  онгоцны ослын шалтгаан нь цаг агаарын хүнд нөхцөлүүд, тухайлбал, усархаг бороо  болон хүчтэй салхинаас болсон. Өмнө нь тус улсын БХЯ-ны сайд  Ахмед Мухтар мэдэгдэлдээ, онгоц нь агаарт байхдаа шатаж, дараа нь  онгоцны буудлаас нилээд хэдэн км зайтай газар унасан гэж хэлсэн. Аврах албаны  төлөөлөгч Сайфур Рехман өөрийн талаас хэлэхдээ,   онгоц газарт унах тэр үед бүхээгт гал гарсан гэжээ. Дараа нь гал осол гарсан газраас  нилээд хэдэн байр руу шилжсэн байж.    

Гэрэл зураг